hun bol hamgiin tom, huchtei, unet bayalag ym. tiimees bagiin gishuudiig zov songoh n tosliig amjilttai ur duntei hiij guitsetgeh undes n ym. busdiig udirdah, zohion baiguulah, busadtai hamtarch ajillah, busdiin udirdlagan door ajliig hariutslagatai, tsag tuhai burt n hiij guitsetgeh n bagiin uil ajillagaanii chuhal heseg ym. tal buriin chigleleer mergeshssen mon horvoh chadvartai mergejilten, udirlaga baih n chuhal. mon bagiin hamt olnii ur chadvaraas gadna hariltsaanii chadvar, udirdlaga gishuudiin hoorondiin hariltsaa holboo nen chuhal. neg zorilgo, neg setgeltei baih n amjilttai ur buteeltei tosol heregjuulehiin suuri n ym.
Төслийн менежментийн үйл ажиллагаанд хүний хамгийн чухал бөгөөд, хүний нөөц нь хамгийн хүчтэй үр нөлөөтэй. Төслийн хүний нөөцийн менежментэд:
ReplyDelete1. Бүтэц зохион байгуулалт
2. Багийн гишүүдийг сонгох
3. Багийн хөгжүүлэлт багтдаг.
Хүний нөөцийн мэдлэг, ур чадвар, туршлага нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй. Хүний нөөцийн менежментийн үүрэг төслийн багийг сургах, хөгжүүлэх, ажлыг хуваарилалтыг зөв хийх, ажил үүргийн хуваарийг зөв хийх зэрэг юм.
үүн дээр жижигхээн санал нэмбэл :
DeleteБагийг бүрдүүлэх сонгох
•Багийн гишүүдийн чадвар
•Техникийн чадвар
•Бизнес болон бүтэц зохион байгуулалтын чадвар
•Хамтарч ажиллах чадвар
•Багийн хэмээнд тохируулж
•Гишүүдийн намтар түүх зэргийг харагалзан багийн гишүүдийг сонгон бүрдүүлэх хэрэгтэй.
Аливаа төслийг амжилттай хэрэгжүүлэх нэг үндсэн суурь нь чадварлаг, туршлагатай хүмүүсээс бүрдсэн баг болон түүний сайн зохион байгуулалт гэж бодож байна. Хүний нөөцийн менежмент нь төслийн багийг бүрдүүлэх, багийн гишүүдийн харилцаа холбоог сайжруулах, сургах, зөв хувиарлалт зохион байгуулалтыг хийх, тэднийг манлайлах, хянах үйл ажиллагаа юм. Төслийн багийн гишүүд ажилдаа сэтгэл ханамжгүй байх, үл ойлголцох зэргээс шалтгаалан бүтээмж буурах нь тодорхой бөгөөд энэ нь төслийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх тул ийм нөхцөл байдал үүсэхээс сайтар сэргийлж анхаарах нь зүйтэй.
ReplyDeleteдээр хэлсэнчлэн төслийн багийн гишүүдийн сэтгэл ханамж, болон хоорондын ойлголцолыг удирдан зохицуулах үүргийг Төслийн менежер хүлээдэг ба хичээл дээр үзсэнээр Төслийн менежер хүн сэтгэл зүйч, зөвлөгч, дасгалжуулагч байх ёстой нь залйшгүй харагдаж байна.
DeleteТөсөл амжилттай хэрэгжүүлэхэд хүний нөөцийн үүрэг роль, нөлөөлөл асар их гэдэг нь ойлгомжтой. Төслийн багийн ажилтан бүрийн ур чадварт шаардагдах сургалтыг цаг тухайд нь зөв зохион байгуулах хэрэгтэй. Гэхдээ тухайн чиглэлээр мэргэшсэн, туршлагатай хүмүүсийг төслийн багтаа сонгон шалгаруулж авах нь хамгийн зүйтэй гэж бодож байна.
ReplyDeleteТөслийн төлөвлөлтийн үйл явцад хийгдэх шаардлагатай ажил болон ажилбаруудын жагсаалтыг гаргахдаа энэхүү ажилбарт ямар чадамж чадвартай хүний нөөц хэрэгтэйг эртнээс тодорхойлж гаргавал илүү үр ашигтай ба давуу талтай байна байх гэж үзэж байна. Аливаа ажилтаныг сонгон шалгаруулж авахдаа ажил үүргийн хуваарь мөн шалгууруудыг сайтар гаргаж өгсөн байх үед хүн тус бүрийг үнэлэж тус ажилд тохирох эсгийг мэдэх боломжтой байх ба зөв хүнийг олход илүү амар байна.
DeleteТийм шүү. Бидэнд багш лекц орж байхдаа ярьж өгсөн жишээ санаанд орж байна. Төслийн ажилд мэргэжлийн хүний оролцоо, зөвөлгөө зайлшгүй хэрэгтэй. Мөн хүний нөөцийн хуваарилалтаа сайн хийснээр ажлаа богино хугацаанд зөв гүйцэтгэх боломжийг бий болгоно.
ReplyDeleteЯг үнэн. Ялангуяа төслийн удирдагч чадварлаг байх нь төслийн багийнхныг зөв удирдан чиглүүлэхэд цаашлаад төслийн хэрэгжилтэнд их нөлөөтэй юм.
ReplyDeleteАливаа төслийг амжилттайгаар удирдахад миний бодлоор зөвхөн зөвөлгөө өгөх төдий дээрээс харах биш ажлын гүнд орж биечлэн удирдах нь маш чухал. Тухайн төслийн гүйцэтгэгч нь өөрөө байж үзвээс хаана ямар алдаа гарч байгаа, түүнийг хэрхэн шийдвэрлэх гарцыг хамгийн зөв олж харах боломжтой. Асуудлыг шийдвэрлэхэд процест гүнзгий орж оролцох шаардлагатай.
Deletehun bol hamgiin tom, huchtei, unet bayalag ym. tiimees bagiin gishuudiig zov songoh n tosliig amjilttai ur duntei hiij guitsetgeh undes n ym. busdiig udirdah, zohion baiguulah, busadtai hamtarch ajillah, busdiin udirdlagan door ajliig hariutslagatai, tsag tuhai burt n hiij guitsetgeh n bagiin uil ajillagaanii chuhal heseg ym. tal buriin chigleleer mergeshssen mon horvoh chadvartai mergejilten, udirlaga baih n chuhal. mon bagiin hamt olnii ur chadvaraas gadna hariltsaanii chadvar, udirdlaga gishuudiin hoorondiin hariltsaa holboo nen chuhal. neg zorilgo, neg setgeltei baih n amjilttai ur buteeltei tosol heregjuulehiin suuri n ym.
ReplyDeleteНэмж хэлэхэд төслийн багийн гишүүдийг сонгож авахын тулд намтар, түүхийг нь хүртэл харгалзан үзэж сонголт хийх шаардлагатай болдог байна.
ReplyDeleteӨмнө нь ажилд авахдаа 3 үеийн түүх, намтарыг нь бичүүлж авдаг байсан. Харин сүүлийн үед энэ хандлага бараг байхгүй болсон гэж хэлэхэд болно. Ажлын зарын бүрдүүлэх материалын жагсаалтанд намтар гэж байдаггүй. Тухайн хүний намтарыг судлах нь аливаа удирдлага ажилтныхаа ар гэрийн байдал, хүмүүжил зэрэг бие хүний төлөвшилд чухал нөлөөтэй мэдээллийг олж авах боломжтой байдаг.
DeleteТөслийн удирдагчдыг сонгох нь хүний нөөц өмнө тулгардаг маш чухал ажил. Төслийг амжилттай залж чиглүүлэхийн тулд өмнө нь хэд хэдэн төсөл амжилттай удирдаж байсан туршлагатай байх шаардлагатай болов уу. Төслийг хэн хүссэн нь удирдсанаар олон олон төслийг амжилтгүй болгосон үр дүн гардаг. Энэхүү бэрхшээлийг шийдэхийн тулд хүний нөөц гадны экспертүүдийг ихээр авч төсөл дээр ажлуулах хандлага их байна. Эдгээр хөлсөлсөн мэргэжилтнүүдээ бүх зүйлд төгс мэтээр төсөөлснөөс мөн төсөл амжилтгүй болох үр дүн нийтлэг гардаг.
DeleteСүүлийн үед 3 үеийн намтар гэхээсээ илүү CV бичүүлээд олон улсын жишгээр цаад хүнээ нарийн судалдаг болсон байх.
ReplyDeleteCV нь ажилд лрлх эсвэл ажилд авах нь илүү зохимжтой гэж үзэж байна. CV нь хувь хүнд маш том боломжийг олгодог. Тус хүн өөрийн давуу талыг илүү дэлгэрэнгүй бичиж түүндээ илүү их анхаарал хандуулах боломжтой тул ажил олгогчид ч мөн тэр хүний олон талын чадамжийг олж хардаг. Харин хувь хүн CV гээ албан байгууллагь өгөхдөө cover letter-г товч бөгөөд тодорхой бичиж өгөх нь чухал байдаг.
DeleteДээрх саналуудтай уншиж таницлаа. Дээрх бүгдтэй санал 100% нийлж байгааг дурдаад Төслийн хүний нөөцийн менежмент нь аливаа ажилд буюу төслийн ажилтай уялдуулан төслийн багийг бүрдүүлэх нь чухал болов уу. Шаардлагатай цагт хэрэгтэй ажиллах хүчнийг байлгах нь хүний нөөцийн нэг гол үүргийн нэг байх гэж бодож байна.
ReplyDeleteБаг бүрдүүлэх арга замаас дурьдвал
Delete1.Байгууллагын үндсэн орон тооны ажилчдаас сонгон ажиллуулах
2.Шинжээчдийг урьж ажиллуулах
3.Төслийн талаар өргөн мэдлэгтэй экспертүүдийг ажиллуулах
4.Гэрээрээр ажиллах гэсэн аргууд байна.
Төсөлд сайн хүний нөөц олно гэдэг нэг талдаа бас их хэцүү ажил байх учир нь төсөл зөвхөн тодорхой хугацаанд үргэжлэх тул тогтвор суурьшилтай удаан хугацааны ажлын байрыг тэр болгон бий болгож чаддаггүй. Тиймээс хүний нөөц сонгон шалгаруулж авахдаа өөрсдийн төслийн давуу талыг дурьдаж тус хүн төсөлд орсоноор хэрхэн хөгжиж дэвших мөн ямар ямар боломжуудтай болох зэргийг тайлбарлаж харуулах нь чухал. Маш их туршлага мэдлэгтэй хүнийг өөрийн ажилтан биш мөн consulting буюу зөвлөхөөр гэрээ хийх нь ашигтэй байж болох юм.
ReplyDeleteХүн мэдэхгүй юмныхаа дайсан нь байдаг тул гүйцэтгэж байгаа төслийн ажлын талаар маш сайн мэдээлэлтэй байх, know-how-ийг аль болох бусдад түгээх, бүтээлч санааг дэмжиж ажиллах нь чухал юм. Хамгийн гол нь аливаа төсөл бол хувийн биш багийн ажил гэдгийг сайтар ухамсарлаж нэг зорилготой ажиллаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн хүний нөөцийн менежментэд өргөн ашиглагдаж байгаа Win Win буюу Let’s win together зарчмыг ашиглан бүх талуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх нь үр дүнтэй гэж бодож байна.
ReplyDeletewin win, lets win зарчмуудынхаа талаар дэлгэрэнгүй бичээч? баярлалаа
DeleteМэдээж аливаа зорилго зорилтондоо хүрэх гэж байгаа үед нөөцийн хуваарилалтаа сайн хийх естой. Хүний нөөц нь хамгийн үнэтэй бөгөөд ярвигтай нөөц, эрсдэл ихтэй.
ReplyDeleteТөслийн удирдлагын багийн мэдээж тал талын мэдлэг чадвар бүхий, өөр өөр зан ааш бүхий хүнийг оролцуулвал дутуугуу нөхөж чадварлаг баг бүрдэх боломжтой байх.
ReplyDeleteТөсөл хэрэгжих явцад нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, сургах, гадны төлөөлөгч авч ажиллуулах нь түгээмэл байдаг. Эдгээр анхнаас нь бэлдэж авч буй ажилчиддаа хүний нөөц нь тогтвортой барих, тэднийг орлох ажилтанг бэлтгэж байх нь төсөл тасралтгүйгээр амжилттай хэрэгжих бас нэгэн давуу тал болно. Ихэнх төсөл тэднийг орлох ажилтан бэлдээгүйгээс нэг хүнээс хэт хамааралтай болох эрсдэл дагуулсан байдаг.
орны ажилтан бэлдээгүйгээс нэг хүнээс хэт хамаарсан байдалтай болдог гэсэн дээр санал нэг байна. Миний ажиллаж байсан төслүүд дээр энэ алдаа байнга гарч байдаг. тухайн хүн гэнэт ямар нэг шалтгаанаар ажилаа цаг тухайд нь хийх боломжгүй, өвчтэй, ар гэрийн гачигдалтай гэх зэргээр 3-5 өдөр ажиллахгүй байхад л дараа дараагин ажлууд саатаж эхэлдэг. Ийм асуудал гарахад авах арга хэмжээ нь төслийн менежер хүн бүрийн хийж байгаа ажлыг талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй байх, тухайн хүнийг чөлөө авах үед өөрөө уг ажлыг түр орлон хийж байх, эсвэл багийн бусад гишүүдийг нэг нэгнийхээ хийж буй ажлын талаар мэдээлэлтэй байлгаж, шаардлага гарсан тохиолдолд хуваагдан ажиллаж байвал ажил хоцрогдохгүй байх. Ер нь мэдээллээ байнга хуваалцаж байвал аль ч ажилтан түр чөлөө авах, түүний оронд ажиллахад хэрэгтэй арга гэж бодож байна.
DeleteТөсөлд ажиллах ажилтнаа сонгохын тулд Screening буюу ажилд авахын өмнөх оношлогоог маш сайн хийх ёстой боловуу. Хувь хүний зан чанар, хандлага, ур чадвар, ажиллах арга барил, давуу, сул талыг DQ тест, DISG тест, Эгограм тест, Structured interview (бүтэцтэй ярилцлага) зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тест, ярилцлагын аргаар тодорхойлдог. Энэхүү оношлогоог хийсний үр дүнд зөв хүнийг зөв ажлын байранд, тогтвор суурьшилтай ажиллуулах боломж бүрдэнэ.
ReplyDeleteДээр Байгалмаа-ийн хэлсэнчлэн HR-ийн хувьд Төслийн удирдагч сонгох нь хамгийн чухал асуудал байдаг. Төслийн удирдагчид байх шаардлагатай манлайлагч чадварыг тодорхойлоход дээрхи аргуудыг хэрэглэх шаардлагатай байх. Хэдий өмнө нь төслүүдийг амжилттай хэрэгжүүлэж байсан ч төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тухайн төслийн онцлогоос хамааран хувь хүний зан чанарыг зайлшгүй судлах хэрэгтэй гэж бодож байна. Өмнө нь 3 үеийн намтар шаарддаг байсан нь үүнтэй бас холбоотой байх
DeleteТөсөлд Хүний нөөцийн зохисгүй хувиарлалт болон түүнээс үүдэх сөрөг үр дагавар их нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Жишээ нь:
ReplyDelete-Хүний нөөцийн буруу хувиарлалт нь хэт их үргүй зардал гаргана
-Ажлын хувиарлалтыг буруу хийснээс нэг хүнд хэт их төвлөрөл үүсч ажлын ачаалал даах чадваргүй болж тасалдал үүснэ
-Ажлын төвлөрлөөс хэт их эрх мэдэл үүсэх
-Зөв цагт нь хэрэгцээтэй хүнийг зөв ажлын байранд нь байлгах нь төсөл амжилттай хэрэгжих нэг үндэс
-Хүний нөөцийн хөгжүүлэлт, сургалт зэрэг нь мөн л төслийн хэрэгжилтийн амжилтанд нөлөөлнө
-Тухайн төсөлд хамааралтай оролцогчдыг хамруулан ажиллуулах гэх мэт Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хүний нөөцийн үүрэг маш их юм.
Төслийн багийн сургалт нь багийн гишүүдийн мэдлэг, чадварыгдээшлүүлэхийн тулд зохион байгуулагддаг.
ReplyDeleteСургалт нь:
•Албан ѐсны –анги танхимд эсвэл компьютерт тулгуурласансургалтууд
•Албан бус –бусад төслийн багийн туршлагад тулгуурланэргэх холбоонд үндэслэгдсэн сургалт байж болно.
Хэрэвтөслийн багийн гишүүд менежментийн арга барилынхомсдолд эсвэл ур чадварын хомсдолд орсон тохиолдолдтөслийн ажлын нэг хэсэг нь ажилтнуудыг дахин бэлтгэх алхам байх ѐстой. Сургалттай холбоотой шууд ба шууд бусзардлыг байгууллага даадаг.
Энд Байгуулагын зан төлөвийн хичээлээс санаа авах хэлэхэд төслийн багийн гэлтгүй аливаа амжилттай багийн ажиллагааны ард чадварлаг баг байдаг. Багийн амжилтын ард багийн гишүүд байдаг. Иймээс багийн гишүүдийг сонгохдоо гишүүдийн урд чадвараас гадна, хандлага хариуцлага багийн тоглогч байж чадах хүн мөн үү гэдэгийг илүү анхаарч сонгож авах нь зүйтэй юм болов уу гэж бодож байна.
ReplyDeleteҮүнэ дээр нэмэхэд хүний нөөцийг сонгон шалгаруулахдаа тухайн хүний өөрийн кариер болон амьдралын зорилго зорилт төслийн эсвөл байгууллагын зорилго зорилттой ямар нэгэн байдлаар нийцэх ёстой болов уу. Ижил зорилготой байж тухайн хүн маань ажлын байр нь дээрээ илүү их амжилтийг олох мөн сэтгэл гарган ажилаа хийх болно. Мөн төсөл гэдэг маань өөрөө байнгын хувирах чадвартай уян хатан байдаг тул хүний нөөц маань ч гэсэн аливаад дасан зохицох чадвартай, шинэчлэлд нээлттэй хувьсаж чадах хүний нөөцтэй байвал илүү их амжилтанд хүрнэ.
DeleteТөсөл ч гэлтгүй аливаа нэг ажлыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд сонгож авж байгаа хүнийхээ ур чадварыг зөв тодорхойлж түүнд нь тохирсон ажлыг өгөх хэрэгтэй. Иймд сонгон шалгаруулалт олон талтай байх хэрэгтэй.
DeleteМөн хүний нөөцийн тухайд нэмж хэлэхэд хүн тус бүрийн гүйцэтгэх үүрэг хариуцлага, ур чадвар, эргэх холбоо, тайлагнал, удирдах арга барил зэргийг тодорхойлох. Мөн төслийн үе шат бүрт онцгой шаардлагатай/тухайн үе шатанд мэргэжлийн үүднээс хандах/ хүнийг татан оролцуулах, багийн гишүүдийн хамтач, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, идэвхитэй оролцоо, манлайлал, бусдыг хүлээн зөвшөөрөх, урамшуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм болов уу.
ReplyDeleteТөслийн хүний нөөцийн төлөвлөгөө хийхэд эхлээд хүний нөөцийн хөгжүүлэлтийн төлөвлөгөө гэж хийдэг бөгөөд энэ төлөвлөгөө нь хүний нөөцийн төлөвлөгөөний суурь нь болж өгдөг байна. Энэ төлөвлөгөөний хувьд төсөлд шаардагдах ур чадварыг тодорхойлоод хүмүүсээ сургах, тухайн ур чадвар бүхий боловсон хүчний нөөцөө бүрдүүлэх явдал байдаг
ReplyDeleteThis comment has been removed by the author.
DeleteТөслийн хүний нөөц нь төсөлд оролцогчид болох өмч эзэмшигчид, бүтээгдэхүүнийг хэрэглэгчид, хөрөнгө оруулагч, гэрээлэгч, захиалагч, нийлүүлэгч, төслийн багийн гишүүд, засгийн газрын байгууллагууд орно. Миний туршлагаас эдгээр оролцогчдын оролцоог нарийн гаргаж оролцогч талуудтай уулзалт зохион байгуулан, харилцан тохиролцож, баталгаажуулах хэрэгтэй.
ReplyDeleteАливаа төслийг хэрэгжүүлэхэд ажлын зураглалаа тодорхой зөв гаргаж байж ямар ур чадвар, мэдлэг, туршлагатай хүн шаардахыг гаргаж авна. Үүнээс хэр хугацаанд хийж дуусгах нь тодорхойлогдоно. Ингэхээр хүний нөөцийн бүрдэлт цаг хугацаа 2 харилцан хамааралтай гэсэн үг юм.
ReplyDeleteТөслийн амжилттай хэрэгжүүлэхийн тулд мэдээж төслийн амжилттай хэрэгжихэд гарах эрсдэлүүдийг багасгах хэрэгтэй болно. Иймд гарах эрсдэлийг урьдчилан харах, багасгахын тулд сонгон авсан төслийн багийн сургалт хөгжүүлэлтэнд анхаарах хэрэгтэй. Багшийн ангид хэлснээр хүн бүрийг эрсдэлийн менежер болгох нь төслийн амжилтанд ихээхэн нөлөөлнө.
ReplyDeleteХүний нөөцийн удирдлага болон бүтэц зохион байгуулалтад хийсэн дүн шинжилгээнд үнэслэн хүний нөөцийн стратегийн зорилгоо биелүүлэх үүднээс дараахь гол асуудлуудад анхаараллаа хандуулан ажилдаг.
ReplyDelete- Хүний нөөцийн хүчирхэг багийг бүрдүүлэх
- Ажлын гүйцэтгэлийн удирдлага
- Цалин урамшууллын тогтолцоо
- Төвлөрсөн сонгон шалгаруулалт
- Төвлөрсөн цалин бодох тогтолцоо
- Хүний нөөцийн бодлого ба журмууд
- Ур чадварын удирдлага ба ажилтны сургалт, хөгжил
- Ажилтнуудын сэтгэл ханамжийг дээшлүүлж, ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах
-
Удирдлагын болон төслийн багаа бүрдүүлэхдээ дотоод өвөрмөц онцлогоо харгалзахын хамт тухайн хүмүүс төсөл гүйцэтгэх дадлага чадвартай эсэх тэдгээр хүмүүс төсөлд оролцох чин хүсэлтэй эсэхийг харгалзан үзэх нь төсөл амжилттай болох нэг үндэс нь болох болов уу.
ReplyDeleteМөн түүнчлэн төслийн удирдагч болон багийн гишүүд нь дараах чадвартай байвал төсөл амжилттай болох болов уу.
ReplyDeleteУдирдан зохион байгуулах чадвар
Хамтран ажиллах чадвар
Судалгаа шинжилгээний арга барилтай
Бүтээлч идэвхитэй
Төслийн ажил гүйцэтгэх дадлагатай
Илтгэх ур чадвар болон техник технологийн чадвартай
Төслийн хүний нөөцийн менежментийг 4 процессын эхний шат болох хүний нөөцийн төлөвлөгөө боловсруулах байдаг. Үүнд: бичиг баримтжуулах, ажил үүрэг, хариуцлагуудыг хуваарилах, харилцан хамаарлын талаар мэдээлэх, дотоод журам мөрдүүлэх зэрэг ажлууд байдаг. Хүний нөөцийн төлөвлөлтөнд ажлын үүрэг, хариуцлагыг тодорхой гаргаж өгөх хэрэгтэй. Энэ ажилд үүрэг хариуцлагын матриц буюу RAM-ыг хэрэглэж болох юм. Миний оролцсон болон ажигласан төслүүд дээр бичиг баримтжуулах ажлыг орхигдуулах, үүрэг хариуцлагын давхардалаас болоод анхаарал сулдах зэрэг сул тал гарч байсан.
ReplyDeleteЦацралын хэлснийг дэлгэрүүлээд RAM /Responsibility Assignment Matrix/-ыг хэрэглэж буй тохиолдолд хийх ажлуудыг доош нь жагсаад бичээд /тухайлбал зах зээлийн судалгаа хийх, зарлал сурталчилгаа, дизайн гаргах, үйлдвэрлэх, түгээх/ арагш нь оролцох хүмүүсийг жагсааж бичээд харгалзах нүднүүдэд ямар үүрэг хариуцлагатай орж байгааг тэмдэглэнэ. Жишээ нь: P : Participant- оролцох, A: Accountable- хариуцах, R:Review-хянах, I: Input- туслах, S: Sign-off -баталж төгсгөх. Тухайн матрицийг хараад хэн хэн ямар ямар үүрэгтэй орж байгааг шууд ойлгох боломжтой нь давуу талтай.
DeleteТөслийн хүний нөөций удирдлагыг:
ReplyDelete-Зохион байгуулалтын төлөвлөгөө
-Ажиллах хүчин элсүүлэлт
-Багийн хөгжүүлэлт гэж ангилж бөгөөд эдгээрээс миний бодлоор урт хугацааны төслүүд дээр бол Багийн хөгжүүлэлтээ илүү анхаарч ажиллах хэрэгтэй байх. Багийг зөв бүрдүүлж сонгосноор багийн техникийн чадвар,бизнес болон бүтэц зохион байгуулалтын чадвар,хамтарч ажиллах чадвар зэрэг шууд нөлөөтэй. Тиймээс багийн тоглогчоо л зөв сонгох нь хамгийн дөт зам болж байна.
Төслийг амжилттанд хүргэхэд нөлөөлдөг нэг чухал нөхцөл бол хүний нөөцийн үйл ажиллагааг оновчтой удирдан зохицуулах үйл явц юм. Ерөөсөө байгууллага нь зорилгодоо хүмүүсийн хүчээр л хүрдэг нь ойлгомжтой бөгөөд ажиллах хүчний нөөц нь байгууллагын онцгой нөөц чухал нөөц юм. Хүмүүс нь хоорондоо нас, хүйс, сонирхол, аюъяас, чадвар, мэдлэг боловсролоороо харилцан адилгүй учир тэднийг зөв сонгон авах, сургах, идэвхжүүлэх нь менежер хүний анхаарах асуудлын нэг нь юм. Тиймээс тэдний үнэт зүйлс, хандлага, үзэл бодлыг харгалзан үзэж удирдах нь маш нарийн төвөгтэй байдаг.
ReplyDeleteТөслийн багийг бүрдүүлэхдээ ажилтны ажлын хуваарилалт, эрх үүрэг хариуцлагыг тооцон үзэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл ямар ажлыг хэн хийж чадах вэ гэдгийг ангилж үзэх шаардлагатай.
ReplyDeleteҮүнд дараахь хүчин зүйлсийг харгалзаж болно.
Өмнөх туршлага – ганцаарчлан болон багаараа ажиллаж байсан эсэх, тухайн ажлын үр дүн хир байсан бэ? гэх зэрэг
Хувийн сонирхол – хувиараа болон багаараа энэ төсөлд ажиллах сонирхолтой эсэх?
Хувийн зан чанар – Энэ багт орж ажиллах сонирхол хир байна вэ?
Боломж – Ажиллах цаг хугацааны болоод бусад боломж хир байна вэ?
Төслийн онцлогоос шалтгаалан үүгээр хязгаарлахгүй өөр хүчин зүйлсүүд байж болно.
Хүний нөөц маш чухал үүрэгтэй. Өөрийн ажиллаж байсан төслийг ажиглаад байхад тухайн төсөл дээр юу хийх гэж байгаа талаар цаад систем, техник технологийг нь сайн мэддэг мэдлэг чадвартай хүн байх хэрэгтэй. Мөн ажлын хуваарилалтуудыг сайн хийж өгөх. болж өгвөл 100% ажлаас нь чөлөөлж төслийг амжилттай дуусгах хэрэгтэй. Миний хувьд үндсэн болон нэмэлт ажлуудаас гадна нэмэлт төсөл дээр ажиллах шаардлагатай болсоноор аль алиныг нь орхигдуулахгүйн тулд илүү цагаар нэлээд ажиллах болсон. Энэ нь цаашлаад ажилтан маш их ядрах, сэтгэл ханамж буурах зэрэг сөрөг талуудтай байсан.
ReplyDeleteАмжилттай хэрэгжүүлсэн төслийн багийг, төсөл дээр ажлын хажуугаар давхар ажиллаад үр дүн гаргасан ажилтаныг сайн урамшуулах хэрэгтэй. Мөн төсөлд багийн гишүүдийн харилцаа маш чухал. нэг нь нөгөөтэйгээ өрсөлдөх биш. Түүнчлэн дээр Байгаль-н хэлсэнчлэн орны ажилтан бэлдээгүйгээс нэг хүнээс хэт хамаарсан байдалтай болдог гэдэг маш том асуудал. миний ажиллаж байсан төсөл дээр төслийг координат хийж байсан хүн хүүхэд нь өвдсөн гээд 2 долоо хоног чөлөө авснаас болж тэр хүний хийж байсан ажлыг давхар хийх, хугацаа алдах зэрэг асуудал гарч байсан. Иймээс төслийн ажил явагдаж байхад хэн нэгэн байхгүй боллоо ч ямар нэг хоцрогдолгүй ажил үргэлжилж байхаар зохицуулалтыг төслийн менежер сайн хийж байх хэрэгтэй.
Deleteтөслийн амжилттай хэрэгжүүлэх нөөцүүдийн зөв хуваарилалт юм. түний дотор чухал нөөц болох хүний нөөцийн хэрэгцээ.төсөлд ажлуудаа тодорхойлсны дараагаар түхай ажлыг өндөр гүйцэтгэлтэй гүйцэтгэж чадах мэргэжлийн ажилтан тэдгээрээс бүрдсэн баг шаардлагатай. төслийн эхний үе шатанд хүн хүч хэр байх уу оргил үед хэр байх уу зэрэг ажлаас хамааран нөөцийн янз бүрийн байна. ер нт голчлон эхлэн хаах үед цөөн гүйцэтгэх шатанд илүү их хүн хүчийг шаарддаг. хүний нөөцөө зөв оновчтой сонгон зохион байгуулан түүнийг удирдан ажиллуулж чадвал төсөл амжилттай цаг хугацаанд өндөр гүйцэтгэлтэй хийгдэнэ.
ReplyDeleteТөслийн хүний нөөцийн менежментийн үндсэн зорилго бол чадварлаг мэргэшсэн ажил горилогчдыг өөртөө татах, чадварлаг ажиллагчдыг тогтвортой ажиллуулах, ажиллагчдыг идэвхжүүлэх явдал болно. Сүүлийн хэдэн жилд шинжлэх ухаан, техник, технологи эрчимтэй хөгжсөнтэй уялдан ажлын байруудад тавигдах шаардлага өндөр болж байгаа бөгөөд түүнийг хангахын ажилчдыг тасралтгүй сурган хөгжүүлэх хандлага давамгайлж байна.
ReplyDeleteТөслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд манай орны хувьд үйлдвэрийн салбарт техник технологи төгс хөгжөөгүй учраас удирдах албан тушаалаас илүү мэргэшсэн боловсон хүчин дутагдалтай учраас хүний нөөцийн менежмент маш чухал.
ReplyDeleteХүний нөөцийн бодлого тодорхойлохдоо шинэ залуу боловсон хүчинээс илүүтэйгээр мэргэшсэн чадварлаг ажилчидаар баг бүрдүүлэн ажилахыг илүү үзддэг.
ReplyDeleteХүний нөөцийн менежментийн орчин үеийн чиглэлүүд нь байгууллагын зүр төрхийг өөрчлөх, ажлын байрны өөрчлөлтийн хурдыг удирдах, ажиллах хүчний диверсифакацийг удирдах, хүний нөөцийн менежментийн үр ашгийг тодорхойлолохын тулд түүнийг үнэлэх, хүний нөөцийн мэдээллийн систем бий болгон төгөлдөржүүлэх, хүний нөөцийн менежментийг байгууллагын стратегитай холбох, хэрэглэгчдэд хандах зэрэг болж байна.
Хүний нөөцийн удирдлага нь дараах үе шатуудтай байдаг. Үүнд:
ReplyDelete1. Хөдөлмөрийн нөөцийг төлөвлөх- Хүний нөөцийн ирээдүйн хэрэгцээг хангах төлөвлөгөө боловсруулах үйл ажиллагаа
2. Ажилтнуудыг бүрдүүлэх- Тодорхой албан тушаал, орон тоонд ажиллахыг хүсэгчдийн нөөцийг бүрдүүлэх
3. Сонголт хийх- Ажилтнуудыг бүрдүүлэх явцад бий болсон нөөцөөс сайн гэсэн хувилбаруудыг сонгох ба ажлын байран дээр үнэлэх
4. Цалин хөнгөлөлтүүдийг тогтоох- Энэ нь ажиллагсадыг байгууллагадаа татах, тэдгээрийг тогтвортой ажиллуулахын тулд цалин болон хөнгөлөлтүүдийн бүтцийн оновчтой боловсруулах
5. Мэргэжлийн чиг хандлага олгох, дадлагажуулах
6. Сургалт-Сургалт явуулах нь ажлыг үр ашигтай гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах хөдөлмөрийн ур чадварыг олгох, эзэмшүүлэх зорилготой.
Зөв хүмүүсийг олж ажиллуулж үр дүнд хүрч чадах нь удирдлага хүний зайлшгүй хийх чухал ажил юм. Жим Коллинз “ Good to Great” номондоо бичсэн өөрчлөлт хийж агуу амжилтанд хүрч чадсан авъяаслаг удирдагчдын талаар судалсан судалгааны дүнг тодруулвал, байгууллагын удирдагч гадаад дотоод орчны хүчин зүйлсийн нөлөөллийг маш сайн ойлгохоос гадна тэднийг бодитоор үнэлж чаддаг байх ёстой. Эдгээр удирдагч нар эхлээд байгууллагын дотоод орчнийг эрүүлжүүлэх талаар хамгийн түрүүнд арга хэмжээ авч эхэлжээ. Тэд “Эхлээд Хэн......дараа нь юу ....” гэсэн санаан дээр төвлөрсөн байна. Судалгааны баг эхлээд, амжилт өөд дэвших өөрчлөн байгуулалтын замдаа гарсан компаний удирдлага ажлаа ирээдүйн дүр зураг (vision) болон стратегиэ тодорхойлохоос эхэлдэг, зөвхөн үүний дараа л энэхүү стратегийг хэрэгжүүлэх хүмүүсээ цуглуулдаг гэж бодож байлаа. Гэтэл яг эсрэг зүйлтэй учирсан байна. Өөрчлөн байгуулалтын шатандаа яваа компаний удирдлагууд агууд дэвших хөдөлгөөнийг эхлэхдээ хамт явах хүмүүсээ олохын тулд эхлээд хөлгийн жолоог хааш нь залах бэ? гэдэг асуудлыг шийддэггүй байна. Тэд эхлээд хөлөг дээр байх ёстой хүмүүс байна уу? Үгүй юу? (байх ёсгүй хүмүүс бууж уу, үгүй юу?) гэдгийг л шалгаж, зөвхөн үүний дараа л хаашаа хөдлөхөө шийддэг ажээ. Үнэн хэрэгтээ тэд “Сонсооч, яг үнэндээ би энэ хөлгийг хаашаа залахаа мэдэхгүй. Миний сайн мэдэж буй юм гэвэл энэ хөлөг дээр зөв хүмүүс суусан, тэд зөв суудал дээрээ суусан эсэх, бас хэрэгцээгүй хүмүүс эрэг дээр хоцорсон л бол бид, бүгдэд маань таатай байх сайхан газарт яаж очих аргаа олно” гэсэн утгатай юм хэлдэг аж. Эдгээр удирдагчид дараах энгийн хирнээ чухал 3 үнэнийг мэддэг.
Нэгдэх нь: хэрвээ та “юу” гэдгээс бус “хэн” гэдгээс эхэлвэл хүрээлэн буй орчиндоо дасан зохицоход хялбар байна. Тухайлбал, хүмүүс бидний хөлөг дээр зөвхөн ямар нэг тодорхой газарт хүрэхээр бодож суусан байдаг, гэтэл та 10-аад миль явсанаа гэнэтхэн чиглэлээ өөрчлөх хэрэгтэй болвол яах э? Асуудал үүслээ. Харин, хэрэв хүмүүс хөлөг дээр зөвхөн хөмт байхын тулд л сууцгаасан бол чиглэлээ өөрчлөх нь хамаагүй хялбар байх болно. “Бусад маань энд байгаа болохоор л би энд байгаа, илүү амжилттай байхын тулд чиглэлээ өөрчлөх шаардлагатай бол надад татгалзах зүйл алга”
Хоёрдохь нь: хэрвээ хөлөг дээр зөв хүмүүс суусан бол тэднийг удирдах, учирлах, урам зоригийг нь сэргээх асуудал зарчмын хувьд үүсдэггүй. Зөв хүмүүсийг шууд удирдан чиглүүлэх буюу үргэлж урамшуулж зоригжуулж байх шаардлага байдаггүй, тэд илүү сайн үр дүнд хүрэх, агуу зүйлийг бүтээхэд гар бие оролцох дотоод гүн хүсэл эрмэлзэлтэй байдаг ба тэр нь өөрийг нь хангалттай урамшуулж байдаг.
Гуравдахь нь: хэрвээ хөлөг дээр чинь буруу хүн суучихсан бол та зөв чиглэл авч чадах уу үгүй юу гэдэг ч чухал асуудал биш болно, учир нь та яасан амжилтанд хүрч чадахгүй.
Төслийн нөөцүүдээс хамгийн чухал нь хүний нөөц юм. Тухайн төслийн амжилттай эсвэл амжилтгүй хэрэгжих үү гэдгийг түүн дотор ажиллаж байгаа хүмүүс тодорхойлж байдаг. Төслийн хүний нөөцийн удирдлагын олон үе шатууд байдаг ч миний хувьд сургалт, дадлагажуулалт хамгаас чухал гэж боддог. Хэдийгээр энэ нь байгууллага бүрт харилцан адилгүй ач холбогдолтой байх ч сургалт нь тухайн ажилтныг өөрийгөө болон бусдыг танин мэдэх, бусдыг таних, байгууллагын зорилго зорилтыг ойлгож мэлэх нт чухайл
ReplyDeleteТухайн төслийн онцлог, цар хүрээ, хэмжээнээс хамаарч хүний нөөцийн удирдлагын хүрээнд шийдвэл зохих асуудлууд өөр өөр байж болно гэж бодож байна. Бидэнд хамгийн ойрын жишээ гэвэл Оюу толгойн уурхайн төсөл байна. Уг төсөл асар том цар хүрээтэйгээс гадна, маш олон төрлийн нарийн мэргэжил шаардсан ажилтнуудын хэрэгцээ байгаа тухай яригдаж ирсэн. Тухайн төслийг цаг хугацаатай уралдан урагшлуулахын тулд гадаадын олон ажилтан авч ажиллуулсан нь нэг талаасаа шүүмжлэл дагуулж байгаа зэрэг нь хүний нөөцийн удирдлагын хэр чухал болохыг харуулахын зэрэгцээ даяарчлагдсан өнөө үед хүний нөөцийн удирдлага улам бүр олон талтай болж буйг харуулж байна.
ReplyDelete"New progress" группийн дэд ерөнхийлөгч Д.Дэлгэрсайханы сэтгүүлд өгсөн ярилцлагад компаниуд асуудлаа шийдхийн тулд дотоод, гадаадын зөвлөхүүдийг авч ажиллуулах болсон. Тэр зөвлөхүүдээ нэвтэрхий толь, далдын хүч, бүгдийг зөв хийдэг мэтээр төсөөлж тэдэнд хэт их итгэснээс төсөл, системийг амжилтгүй болгох тохиолдол байдаг. Үнэндээ бол зөвлөхүүд бол зүгээр л зөвлөгөө өгч, алдсаныг дахин алдуулахгүй байхаас сэргийлэх, зөв тал руу чиглүүлэгч байдаг. Төслийг эхлүүлэхээс дуусах хүртэл маш олон хүн, байгууллага оролцдог. гэж хэлсэн байна. тэгэхээр төсөл нэг зорилгод нэгдсэн олон хүний ажлын зүтгэл юм шиг.
ReplyDeleteсайн байцгаана уу.
ReplyDeleteтөслийн үндсэн нөөцүүд дотроос хамгийн чухал нь хүний нөөц юм. Учир нь хүн хөгжих тусам сэтгээд, сэтгэхийн хирээр бүтээгээд байдаг онцлогтой. Хүний нөөц нь бусад нөөцүүдийг бодвол шавхагдашгүй баялаг юм. Иймд менежерүүд хүн хүчний талаар зохистой бодлого боловсруулж баримтлах, зөв удирдах явдал чухал болдог. Хүний нөөцийн төлөвлөлт нь бэлэн байгаа нөөцийг үнэлэхээс эхэлдэг. менежрүүдээс хүний нөөцийг хэрхэн зөв зохион байгуулж удирдаж байгаагаас хамаарна. чадварлаг олон ажилтан байгаад нэг баг болж чадахгүй бол төслийг хэрэгжүүлж чадахгүй. өөр өөрийн ажлын хуваарилан хоорондоо уялдаа хамааралтай төслийн үр дүнд чиглэсэн байх хэрэгтэй.
Төслийн хүний нөөц нь манлайлал, харилцаа, хэлэлцээ буюу тохиролцоо болон ерөнхий менежментийн харилцааны зэрэг асуудлууд болон төлөөлөх, идэвхжүүлэх, сургах хөгжүүлэх, эрх мэдэл шилжүүлэх болон бусад хувь хүнтэй холбоотой ойлголтууд мөн баг бүрдүүлэх, зөрчлийг шийдвэрлэх зэрэг ойлголтууд, гүйцэтгэлийг үнэлж дүгнэх, ажилд сонгон шалгаруулж авах, хөдөлмөрийн харилцаа, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны дүрэм журмууд зэрэг хүний нөөцийн удирдлагатай холбоотой бусад ойлголтуудыг агуулдаг
ReplyDeleteТөсөлд шинээр ажилтан нэмж оруулахадаа төсөлд хийгдэж байгаа судалгаанд түшиглэн ямар мэдлэг, чадвар дадалтай, хэдий хэрийн ажилчид шаардлагатай байгааг эхлээд тодорхойлно.
ReplyDeleteҮүний дараа эдгээр ажилчдыг олж авах сувгуудаа тодорхойлно.
Хөдөлмөрийн зах, энэ чиглэлийн ажилтан, мэргэжилтэн бэлтгэдэг мэргэжлийн боловсролын байгууллагуудаас мэдээллээ цуглуулна.
Дээрхи мэдээлэл, үнэлгээндээ тулгуурлан шаардлагатай ажиллагсдыг ажилд авах хугацаа, нэмэлт сургалт явуулах, дадлагажуулалт шаардлагатай эсэх, ажилчдаар хангагдах боломжийн магадлал зэргийг тодруулна.
Төслийн удирдлагад нөөцийн хувиарлалт нь үйл ажиллагааг төлөвлөх, үүнд шаардагдах нөөцүүдийг төслийн хугацаа нөөцүүдийн боломжит байдлаар оновчтой хувиарлах ажиллагааг төслийн удирдлагын нөөцийн хувиарлалт гэнэ. Нөөцийн дотроос хамгийн чухал нөөцийн нэг бол хүний нөөц юм.Учир нь төсөл эхлэх дуусах хугацаатай ер нь хугацаа харьцангуй богино байдаг учраас төсөлд ажиллах хүч сайн сонгон шалгаруулж цаашдаа тогтвортой ажиллуулна гэдэг бол төслийн хэрэгжилтийн үр дүнд чүхал нөлөөтэй.
ReplyDeleteТөслийн амжилтанд хүний нөөц хамгийн чухал үүрэгтэй. Төслийн баг амжилттай ажиллахын тулд төслийн багийн гишүүд бие биедээ шударга хандах, бүтээмжийг урамшуулах, сахилгыг мөрдөх, үргүй зардал гаргахгүй байх зэрэг энгийн зарчмуудыг мөрдөх хэрэгтэй.
ReplyDeleteБагийн гишүүн бүрийн үүргээ дээд зэргээр ухамсарласан итгэлцэлд суурилсан сахилга бол юугаарч хэмжиж үл болох бүтээмжийн том нөөц боломж юм. Байгууллагын хөгжлийн тодорхойлогч ажилчдын хамтын ажиллагааг сайжруулахад зан төлвийн хувьд санал бодол мэдээллээ харилцан хуваалцдаг, өөртөө харилцааны зөв хүрээлэл бий болгох чадварт гишүүдийг сургах, хамтрагчаа сонсч сурах дадал төлөвшүүлэх, ноёлох захирангуй байх, өрсөлдөөнтэй байх эрмэлзэл, зан төлвийг аль болох гаргуулахгүй байх, шийдвэр гаргалтад гишүүдийг оролцуулах, багийн зан төлөв, мэдрэмжийг судлах хамтран хэлэлцэх, багийн гишүүдийн хамтын сэтгэл зүйг тогтворжуулах, гишүүдэд тусалж дэмжих, нөөцөөр хангах, гишүүдийн хувийн манлайллыг дээшлүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд багийн ажиллагааг хэдий хэмжээнд бүтээлч, гүйцэтгэл өндөртэй байхуйцаар удирдан зохион байгуулсанаар орчны нөлөөллийг даван гарах хүчийг өөртөө бий болгох, цаашлаад амжилтанд хүрэн боломж бүрдэнэ.
ReplyDeleteТөслийг амжилттай хэрэгжүүлэхэд хүний нөөцийн үүрэг маш чухал. Хүний нөөцийн мэдлэг чадвар, туршлага болон түүнийг хэрхэн удирдахаас төслийн амжилттай болох нь шууд шалтгаалдаг. Ихэнх амжилтгүй болсон төслийн хувьд хүний нөөцийн мэдлэг чадвар дутмаг байдал болон төслийн хүний нөөцийг оновчтой удирдаагүйгээс болсон байдаг гэж үздэг. Иймээс хүний нөөцийг оновчтой удирдах асуудал тулгамдаад байна.
ReplyDeleteАливаа байгууллагын хөдөлгөгч гол нөөц нь шавхагдашгүй хэмээн нэрдэгддэг хүний нөөц юм. Төсөл хэрхэн амжилттай хэрэгжих эсэх нь төслийн багийн гүйцэтгэлээс шалтгаалах бөгөөд төслийн багийн гишүүдийг бүрдүүлж авахад боловсон хүчнээ сайтар судлан, бидэнд үнэхээр хэрэгтэй хүн эсэхийг сайтар нягтлах нь зүйтэй хэрэг юм.
ReplyDeleteХөрөнгөтний нийгэмд хүн буюу ажиллах хүч нь бараа, үйлчилгээний нэгэн адилаар худалдаалагддаг. (Капитал, Карл Маркс, 1894).
ReplyDeleteGanzorig.G
1. Байгууллага нь тухай төсөлд хэрэгтэй мэргэжил, чадварын тодорхойлолтыг нарийн гаргаж түүнд хамгийн их тохирч байгаа ажилтанг төсөлд оруулах.
ReplyDelete2. Тухайн мэргэжилтэн мэдлэг чадвартай чадалтай байлаа гээд сэтгэлгүй, ажилдаа сэтгэл ханамжгүй байвал төслийн ажил хугацаандаа үр дүнтэй хэрэгжих нь эргэлзээтэй.
3. Мөн тухайн ажилтан чадвартай сэтгэлтэй байлаа гээд ажиллах нөхцөл хангалтгүй бол,
4. Тухайн ажилтан мэдлэгтэй чадвартай, сэтгэлтэй, ажиллах нөхцөл нь хангалттай байлаа гээд тус ажилтанд хугацаагаар шахагдсан хэт их ачаалал өгөх
5. Тухайн төсөлд ажилласнаар авах урамшуулал нь байгууллагын хүртэх ашигнаас хэт бага хувьтай байх буюу ажилтан урамшуулалдаа сэтгэл ханамжгүй байх зэргээс шалтгаалан төсөл хугацаандаа амжилтгүй хэрэгжих магадлал өснө.
Иймд хүнийг бүх нөөц бололцоогоор ажиллахад хүргэх хөшүүрэг бол цалин урамшуулал юм.
Энэ нь жишээ нь төслийн удирдагчийг төслийн багийн үр дүнгээр урамшуулдаг.
Мөн төслийн гишүүдийг хариуцсан үүрэг даалгавраа байж болох доод түвшингээс давуулан биелүүлэх.
Өөрийн санаачлагаар судалгаа тооцоог нэмж дэлгэрүүлэх
Хариуцсан үүрэг даалгавраа хугацаанаас нь өмнө гологдолгүй гүйцэтгэсэн зэрэгт хувь тооцож урамшуулал олгодог байвал тухайн төсөл амжилттай хэрэгжих магадлал өснө.
Ganzorig.G
Төслийн удирдлагад нөөцүүд дундаас хүний нөөцийн асуудал хамгийн чухал нь. Өөр өөр ур чадвартай, үүрэг хариуцлагатай гишүүдээс багийг бүрэлдүүлэх бөгөөд төслийн явцад гищүүдийн тоо, ажил үүрэг өөрчлөгдөх тохиолдлууд нэлээн гардаг. Гишүүн бүр төлөвлөлт, шийдвэр гаргалтуудад төслийн эхлэлээс эхлэн оролцож байх нь чухал бөгөөд төслийн үр дүнд чухал үүрэгтэй гэдгийг ойлгуулж байх нь төслийн амжилттай хэрэгжих үндэс болдог.
ReplyDeleteP.Bolortuya
Дээр бичсэн саналууд дээр нэмээд бичхэд төслийн хүний нөөцийн үйл ажиллагаанд төгсгөлд нь ажилтыг чөлөөлөх нь тухай бас багтсан байх ёстой.
ReplyDeleteӨ.х үйл ажиллагааг ерөнхийд нь дараах 4 –н үе шатанд хуваана. Үүнд:
• Хүний нөөцийн төлөвлөлт хийх хөгжүүлэх
• Ажилтныг ажилд авах
• Ажилтны гүйцэтгэлийг үнэлэх
• Төгсгөлд нь ажилтныг ажлаас чөлөөлөх
алхамууд багтана.