Төслийн удирдлагын хичээл судалж байгаа ангийхандаа шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Хичээлээс авсан ойлголтоор бол Scope тодорхойлох үйл явц нь төслийн үндсэн суурь бөгөөд энд юуг, ямар хугацаанд, яаж хийх вэ гэдгийг сайн тодорхойлсноор төслийн дараа дараагийн үе шатууд амжилттай хийгдэх нөхцөл бүрэлдэнэ. Харин Scope-ийг дутуу эсвэл буруу тодорхойлсноос төслийг бүрэн хэмжээнд урьдчилан тооцоолж чадахгүйд хүрнэ. Өөрөөр хэлбэл төслийн удирдагч Proactive байж чадахгүй бөгөөд үүнээс шалтгаалан цаг хугацаа, нөөцийг зөв хуваарилахад муугаар нөлөөлж төсөл амжилтгүй болоход нөлөөлөх том хүчин зүйл болж болзошгүй гэж бодож байна.
Нэмж хэлэхэд Scope төслийн бүтээгдэхүүнийг бий болгоход хийгдэх бүхий л ажлууд болон эдгээр ажлуудыг бий болгох процессийг хэлнэ. scope тодорхойлоход уулзалт чухал нөлөөтэй. Уулзалтандаа мэргэжлийн хүнийг оролцуулснаар процесст гарах алдааны эрсдэлийг урьдчилан харах боломжтой болно.
Scope тодорхойлох үеийн хяналт үнэлгээ шинжилгээнд төслийн захиалагч болон төслийг гүйцэтгэгч нарын аль аль талаас шаардлагатай нарийн мэргэжлийн хүмүүс оролцох нь тухайн scope-ийг алдаагүй зөв боловсруулахад чухал нөлөөтэй. Гэвч төслийн гүйцэтгэх үйл ажиллагаанд оролцоогүй хөндлөнгийн хяналт байх нь төслийн Scope тодорхойлох үед төдийгүй төслийн бүхийл үе шатанд хяналттай байх давуу талыг олгодог байх гэж бодож байна. Бусад байгууллагуудын хувьд ямар байдаг талаар сайн мэдэхгүй ч манай байгууллагын дотоод аудитын үйл ажиллагаанд төслийн аудит маш чухал байр суурьтай байдаг. Төслийн аудитыг гүйцэтгэж байгаа аудиторууд нь гүйцэтгэх үйл ажиллагаанд оролцолгүй зөвхөн баталгаажуулалт хийж, шаардлагатай зөвлөмж, дүгнэлтээр төслийн багийг хангаж хамтран ажиллах үүрэгтэйгээр төслийн аудитыг гүйцэтгэдэг.
Төслийн scope тодорхойлж байх үйл явцад мэргэжлийн хүнийг оролцуулж мэргэжлийн зөвлөгөөг оновчтой тусган төслийн хэрэгжих цаг хугацааг бас онцгой анхаарах хэрэгтэй. Хийсвэр буруу хугацаа тависнаас төслийн үр дүн гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлдэг, ялангуяа манай supplier-ууд ажлыг хугацаанд нь гүйцэтгэх тал дээр үнэхээр асуудалтай, ам ажил 2 зөрдөг. Тиймээс цаг хугацаагаа ямагт нөөцтэй тооцож байх нь зүйтэй.
Байгалмййгийн хэлсэн дээр тодруулга хийхэд манайд мэргэжилтэн гэдгийг яг аль нь гэж ойлгодог вэ? specialist? expert? эсвэл тухайн ажиллаж байгаа чиглэлээрээ удаан жил ажилласан ажлын туршлагатай хүн? дээрх үгнүүдийн ялгааг гаргалгүй нэгтгээд мэргэжилтэн гэж нэрлээд байх шиг байдаг. мэргэжилтнээс гадна ажлыг яг хийх хүмүүсээс төлөөлөл оролцох нь зүйтэй гэж бодож байна.
Эксперт, мэргэжилтнээс судалгаа авахаас гадна төслийн үр дүнг хүртэх хүмүүсийг оруулах нь бодитой болдог. Мөн гадаад дотоодод хэрэгжсэн ижил төстэй төслүүдийг судлан санаа авах хэрэгтэй
Төслийн суурь бол Scope яах аргагүй мөн. Scope-ийг зөв тодорхойлсноор төсөл амжилттай хэрэгжинэ. Тэгэхдээ буруу зөрүү тодорхойлсон үед хяналтын явцдаа залруух боломжтой. Хамгийн гол нь төслийн багийнхан нэгнийхээ гаргаж байгаа санааг үгүйсгэх биш дэмжих байдлаар scope-оо тодорхойлвол зүгээр гэж бодож байна. Scope тодорхойлоход төслийн баг мэргэжлийн, туршлагатай байх нь буруу, алдаатай тодорхойлохоос сэргийлж чадна гэж бодож байна.
Төслийн scope тодорхойлох үйл явц хэд хэдэн хэсгээс бүрддэг байна: scope төлөвлөлт, scope тодорхойлох, scope-ыг баталгаажуулан хянах. scope төлөвлөлтийн шатанд WBS-ийг боловсруулдаг. scope тодорхойлох шатанд үйлчлүүлэгчтэй ойр ажиллаж тэдний юу хүсч буйг тодорхой гарган ирж WBS-д нарийн задалж оруулдаг. Харин -ыг баталгаажуулан хянах шатанд үйлчлүүлэгч төслийн эхний шатанд хийгдсэн ажлуудыг эргэн харж өөрийн хүсч буй өөрчлөлтийг оруулах боломжтой байдаг байна.
Scope тодорхойлохдоо мэргэжлийн хүний санал, зөвөлгөөг муу тусгасан төсөл гэвэл Оюу Толгойн төслийг хэлж болохоор байна.
Оюу толгой төслийн хувьд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын scope талаас нь авч үзвэл муу тодорхойлсон гэж хэлэхэд хэцүү. Учир нь төслийн бүх ажил хуваарийн дагуу явагдаж ирсэн ба улс төрийн болон бусад хүчин зүйлээс шалтгаалан үйл ажиллагаа эхлээгүй байгаа гэж хэлж болно.
Уг төсөл дээр бол туршлага дутсан дээр нь хүн бүр авилгал авахыг хүссэн зэрэг олон л асуудал байгаа байх даа.Уг нь шударга шулуун хэрэгжвэл хэрэгтэй л төсөл, амжилттай ч хэрэгжих боломжтой гэж бодож байна.
Төслийн хяналт, шинжилгээны явцад expert(мэргэжилтэн)манай талаас байхгүйгээс төсөлийн мэдээллийг дутуу авдаг байх.
Scope тодорхойлох нь Project manager-s client-н яг юу хүсч байгааг бодит байдал дээр буулгах , гүйцэтгэгчтэй уулзан юуг яаж хийх тал дээр нэгдсэн нэг саналтай, бүгд ижил хүлээлттэй болох чухал үйл явц бөгөөд эндээсээ POS-г гаргадаг.Үүн дээр үндэслэн schedule гарган нөөцүүдээ хуваарилан төлөвлөдөг, scope буруу тодорхойлогдсоноор төслийн явцад өөрчлөлт орж зардал өсөн төлөвлөлтөд өөрчлөлт оруулах шаардлага гаран хугацааны хувьд ч хойшлож болно.Оролцогч талуудын хувьд бүгдийг хамарсан нь зөв байхаа. Төслийг үндэслэл сайтай, бодитой хэрэгцээг хангахад чиглүүлж байгаа л бол ямар нэг байдлаар төсөлд оролцож буй талуудыг Scope meeting-д оролцуулж хэлэлцүүлэх нь зөв болов уу.
Төслийн scope ийг гаргахдаа захиалагчийн бодол санааг сонсож тусгах зүйтэй боловч мэргэжлийн ур чадвартай хүний хувьд тухайн хийгдэх ажилд мэргэжлийн зөвлөмж өгч хамгийн зөв шийдвэрийг гаргахыг хэрэгтэй гэж үзэж байна. Мөн төслийн явцад захиалагчийг байнгын updated байлгаж, тэмдэглэл хөтлөх хэрэгтэй байдаг нь дараа ямар нэгэн асуудал гарах үед баримт бичиг дээрээ тулгуурлан бусад эрсдлээс хамгаалж чадах байх.
Хамгийн чухал нь судалгаа шинжилгээний хэсэг юм. Төсөлөө эхлэхээсээ өмнө тухайн төслийг хаана,юунд, хэрхэн ашиглахыг сайн судлах шаардалагатай. Scop гараад түүний дагуу төсөл дууссан хойно ашиггүй төсөл гэдэгийг мэдэх нь хамгийн том эрсдэл юм. Учир нь нэгэнт өнгөрсөн цаг хугацаа, зардал мөнгө, хөдөлмөрийн нөхөх боломжгүй. Зөвхөн амжилтгүй төсөл гэсэн үг л үлдэнэ.
Төслийн scope-г тодорхойлохдоо мэргэжлийн хүний санал зайлшгүй оролцох бөгөөд тэдгээрийн саналыг тусгасанаар төслийн цаг хугацаа, төсөв мөнгийг хэмнэж чадна. Хэрэгжилтийн явцад тухайн салбарын мэргэжилтэн хяналт тавин хамтран ажиллах нь зүйтэй болов уу
Нэмж хэлэхэд төслийн удирдагч төслийн захиалагчийн яг юу хийлгэхийг хүсээд байгааг маш зөв тодорхойлон гаргаж ирэх хэрэгтэй. Захиалагчийн яг юу хийлгэхийг хүсээд байгааг буруу тодорхойлсоноос болж ажил дахин дахин буцаагдах магадлалтай гэж бодож байна. Ер нь төслийн бүхий л явцад үед шат бүр дээр мониторинг хийж, захиалагчийн гарын үсгийг зуруулан цааш үргэлжлүүлж байвал зүгээр байх.
Зарим тохиолдолд захиалагч өөрөө юу хүсээд байгаагаа мэддэггүй тиймээс захиалагчийн шаардлагыг тодорхой болгохын тулд мэргэжллийн үүднээс гүйцэтгэгч санаа оноогоо сайн хэлж зөвлөдөг байх хэрэгтэй гэж бодож байна.
Гол нь төслийн менежер хэрэгцээ хүсэл хоёр хоорондоо ялгаатай гэдгийг мартаж болохгүй гэж бодож байна. Тэгэхдээ тухайн төсөлд хамааралтай, чухал шаардлагатай оролцогч талуудын санаа бодол, хэрэгцээг авч үзэх ёстой.
Тийм шүү, санал нийлж байна. Хэрвээ захиалагчийн хэрэгцээг тодорхойлж, сайн гаргаж ирж ажилдаа тусгаж чадахгүй бол захиалагч сэтгэл ханамж муутай байхаас гадна цаашид харилцагчаа олоход ч сөргөөр нөлөөлж болох юм.
Санал нийлж байна. Захиалагч өөрөө юу хүсээд байгаагаа тодорхой мэддэггүй нь өөрөө ажлыг тэр чигт нь үр дүнгүй болгох аюултай аз таардаггүй л юм бол. Ялангуяа манайхан энэ тал дээр маш их анхаарах хэрэгтэй, гүйцэтгэгчид өгч байгаа бриефээ маш зөв тодорхойлохгүй бол үр дүн өөрөөр гардаг. Энэ бриеф бичиж бриеф уншиж сурах дээр захиалагч гүйцэтгэгч талууд аль аль нь сайн суралцаж хэвшүүлмээр санагддаг.
scope meeting-д байгуулгын бүх газар хэлтсийн төлөөлөгчийг байлгаж холбогдох зөвөлгөө авах ёстой гэдгийг өнөөдөр ажил дээрээ бүрэн мэдэрлээ. Бүхэл бүтэн 2 сар ажилласан төсөлт хөтөлбөр маань банкны зөвхөн тайлан гаргадаг хэлтсээс зөвөлгөө аваагүйн улмаас маш том алдаа гарч дахин программ зохиолгох шаардлагатай боллоо шүү. энэ хичээл арай эрт орсон бол ингэж бүтэлгүйтэхгүй байлаа.
Компани програм зохиолгох нь үйл ажиллагааг автоматжуулалж, мэдээллийн баазтай болон өдөр бүр, 7 хоног, сар, улирал бүр гаргадаг тайлан мэдээ, шийдвэр гаргалтанд шаардлагатай шинжилгээ, график, диаграмыг хүссэн үедээ авч байх шаардлагын үндсэн дээр хийлгэдэг. Иймээс програм зохиогч тал хэрэглэгчийн шаардлага цуглуулахдаа юуны өмнө програмаас гаргахыг хүсч буй тайлан мэдээтэй танилцах явдал байдаг. Тайлан гаргадаг хэлтсээс зөвөлгөө аваагүй гэдэг асуудал бол байж боломгүй зүйл.
Програм хангамжийн төсөл надтай арай ойр болохоор бас нэг зөвлөгөө өгмөөр байна. Аливаа томоохон компани үйл ажиллагаагаа автоматжуулах зорилготой байгаа бол тодорхой нэг хэсгийг сонгож аван төсөл боловсруулж амжилттай болбол дараагийн үйл ажиллагааг автоматжуулах дарааллаар явбал амжилттай болох боломжтой. Иймээс Тодорхой нэг хэсгийн үйл ажиллагаагаа автоматжуулах төсөл дээр ажиллаж байгаа бол бусад үйл ажиллагаагаа автоматжуулах шаардлага гарна гэдгийг бодолцон програм зохиогч талд тэдгээр үйл ажиллагаагаа цаг гарган тайлбарлаж судлуулбал энэ хийгдэж байгаа програм хангамж дээр цаашид хөгжүүлэх боломжийг нээлттэйгээр програмчилж болдог. Үгүй бол үйл ажиллагаануудын уялдааг гаргах боломжгүй болж програмчлуулах ажил дахин гарах магадлалтай. Програм зохиогч компанитайгаа маш сайн уялдаж, уулзалт бүр дээр идэвхитэй оролцож байхыг захиалагч талууддаа уриалмаар байна.
Scope ийг тодорхойлно гэдэг маань төслийн хүрээнд хийгдэх бүх ажлуудыг урьдчилан тооцоолж гаргахыг хэлж байгаа гэсэн үг. WBS ийг гаргаснаар дараа дараагийн ажлууд эхлэх ба гадаад болон дотоод орчны янз янзын хүчин зүйлүүдээс хамаарч хийгдэх ёстой ажлуудад өөрчлөлт гарах нь элбэг байдаг. Төслийг хэрэгжүүлж буй манлайлагч нь төслийн хугацаанд хяналт болон үнэлгээг сайтар хийж өөрчлөлтийг үндэслэлтэйгээр хийж төслийн үйл ажиллагааны дараалалыг зохицуулах хэрэгтэй.
Hi, allДээр дурьдагдсан бүх зүйл Scope тодорхойлоход чухал гэдэгтэй санал нийлж байна. Доорх 2 саналыг нэмье.1. Төслийн баг ба хэрэглэгч талууд хамтран хэрэгцээ шаардлагаа тодорхойлох нь төсөл амжилттай хэрэгжих, ажлын дараалал болон хугацаа, зардал зөв тодорхойлоход чухал нөлөөтэй. Зөвхөн хэрэглэгчийн шаардлагаар түүнд нийцүүлэх нь сөрөг талтай гэж бодож байна. Учир нь төслийн захиалагчийн хэрэгцээг хэт их анхаарч өөрийн чадахгүй зүйлсийг чадна гэж хий амлах нь бас л төслийг амжилтгүй болгох, эсвэл хэт их хугацаа үрэх, энэ нь яваандаа Budget буруу тооцоологдоход нөлөөлнө. Нэгэнт төслийн баг сонгогдсон учраас хэрэглэгч тал өөрийн шаардлагыг тулгахын оронд хамтран асуудлын гарцыг олох. 2. Төслийн Scope тодорхойлох үед захиалагч тал тухайн ажилтай холбоотой төлөөлөгч талуудыг байлцуулахаас гадна хууль эрх зүйн хувьд мэдлэгэтэй хүмүүсийг байлгах нь чухал санагдсан. Төслийн баг хэрэв гадаадын байгууллага байвал асуудлыг өөрийн оронд хэрэглэж болох гарцуудаар хаах боломжуудыг санал болгодог энэ нь Монгол улсын хуультай харшлах тохиолдол гарах магадлалтай. Жишээ нь: Банкны програм бичиж буй улсад өв залгамжлалын асуудлыг дансыг хаалгүй дансны нэрийг сольж өв хүлээн авагчийн нэр дээр шилжүүлдэг бол Монгол улсын хуулинд гэрээслэгчийн мөнгөн хөрөнгө өв залгамжлалаар шилжиж болох бөгөөд санхүүгийн түүх өвлөгддөггүй гэсэн заалттай харшилж байх жишээтэй.
Хэрэглэгчийн саналыг харгалзан үзэхгүй байж болохгүй л боловуу. Эцсийн дүндээ тухайн төсөл хэрэгжиж дууссаны дараа хүний хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байх юм төслийн баг юу хийсэн болж хоцрох вэ.
Төсөл нь ихэнхдээ энгийн жижиг ажлууд эсвэл төслүүдэд хуваагдан задардаг. Тухайн жижиг ажлуудыг ихэвчлэн дараах 4 үе шатуудад хуваан хийдэг байна. 1. Стратеги төлөвлөгөө2. Загварчилах шат3. Төлөвлөх шат4. Хэрэгжүүлэх шат5. Дуусгах шатЭдгээр үе шатууд нь дээрхи дарааллаар хийгдэх бөгөөд эхний шатанд хийгдсэн ажлын үр дүн нь дараа дараагийн шатуудад шууд хамааралтай байдаг. Хамгийн эхний шатанд хамгийн хариуцлагатай чухал шийдвэрүүд нь гарч бусад шатуудад шууд нөлөөлдөг. Хэрвээ эхний үе шатуудад хийгдсан ажлын үр дүн нь буруу эсвэл алдаатай байвал дараагийн шатан дээр хийгдэх ажил нь хүндэрч маш их цаг хүч зарцуулагдана.
Scope гэдгийг хийх ажлынхаа төлөвлөгөөг маш сайн нарийвчлан боловсруулах гэж ойлгож байна. Үүний тулд яг ямар ажил хийх вэ гэдгээ маш тодорхой болгох шаардлагатай. Эхнээсээ scope-оо оновчтой биш тодорхойлсноор дараагийн процесст сөргөөр нөлөөлөх сул талтай. Мэдээж хэрэг маш сайн нарийн тодорхойлсноор ажлын үр бүтээмж өндөр байх нь ойлгомжтой.Хэрэглэгчийнхээ яг юу хүсээд юу хийлгэх гээд байна гэдгийг харилцан ярьж тохирч энэ үе шатад нилээн цаг хугацаа зарцуулж, ач холбогдол өгвөл цааш хийх зүйл маань тодорхой байвал богино хугацаанд оновчтой зардлаар төслийг амжилттай хэрэгжүүлэх үндэс суурь болно гэж үзэж байна.Ажлын үе шат бүрт хяналт тавьж хэрэглэгчтэйгээ ойр байж санал хүсэлтийг нь авч засаж залруулж байх нь хамгийн чухал.
Scope тодорхойлох үйл явц нь уг төслөөр яг юуг яаж хийх, түүнийг хийхийн тулд юу хэрэгтэй байгааг тодорхойлох төслийн эхний үе шат тул уг үйл явц нь ном журмын дагуу хэр зөв явагдсанаас төслийн хувь заяа шалтгаалах бөгөөд энэ үе шатны үр дүн төслийн дараагийн үе шатуудтай шууд хамааралтай үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл Түүнийг оновчтой зөв тодорхойлж чадсан бол төслийн дараагийн ажиллагаанууд илүү хялбар болж, тогтсон цаг хугацаа, хуваарийн дагуу явагдаж төсөл хүссэн үр дүндээ хүрч амжилттай дуусах боломж тэр хэрээр нэмэгдэнэ гэж үзэж байна. Хийж буй ажил нь захиалагчийн эрэлт хэрэгцээтэй нийцэж байгаа эсэх, захиалагч болон төсөл хэрэгжүүлэгч талууд нэг цэг рүү харж байна уу, бид хамгийн зөв хувилбарыг сонгож чадсан уу гэдгээ явцын дунд эргэн харж, санал солилцож, алдаа гарсан бол засах зэргээр хяналт, үнэлгээ, шинжилгээ хийх
Scope тодорхойлох үйл явцад:- Хэрэглэгчийн хүсэлтүүдээс үнэхээр хийх боломжгүй технологийн хувьд шийдэх боломжгүй, хууль эрх зүйд нийцэхгүй гэх мэт хийх боломжгүй хүсэлт- Хэрэглэгчийн хэлээгүй ч цаашид төсөлд нэмэлтээр санал болгож болзошгүй гэхдээ хийх боломжгүй. Боломжтой ч цаг хугацаа, төсөвт багтахгүй ажлуудыг бас төслийн баримт бичигт хийгдэхгүй ажил гэж тусган төслийн цар хүрээгээ хязгаарлах шаардлага нилээдгүй гардаг.
Hi all, Хичээлийн хүрээнд бид бүхэн 2-р бие даалтаар кейс дээр ажиллаж илүү их мэдээллийг олж авлаа. Амжилтгүй болсон төслийн мэдээлэлтэй танилцахад гол гарч байгаа алдаа нь мэргэжлийн хүний оролцоо байхгүй, эхлэх судалгаагаа дутуу хийсэн, хэрэглэгч, зэх зээлээ судалж чадаагүй. Scope тодорхойлохдоо алдаатай тодорхойлсон, хяналтаа тавьж чадаагүй зэрэг алдаанууд гарсан байна. Эндээс дүгнэхэд судалгааны явцад оролцогч талуудыг оролцуулах, дүн шинжилгээ хийх, мэргэжлийн хүний зөвөлгөөг авч хэрэгжүүлэх нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй байна.
Үүнэ дээр санал нэгдэж байна. Бид мөн энэхүү бие даалтыг хийж байхдаа дээрх алдаануудыг олж харсан ба төсөлийг амжилтгүй болгож байгаа гол хүчин зүйл нь төслийг төлөвлөж эхлэхээсээ өмнө хангалттай судалгаа хийж чадаагүйд байсан. Монголд бичиг баритжуулалт сайн биш байснаас төслийн баг хангалттай мэдээ материал олж чадаагүй таамаглалаар төлөвлөлтөө гаргасан нь төслийг уналтанд хүргэсэн байсан. Дараах нэг шалтгаан бол төслийн зорилт болон зорилгыг буруу эсвэл дутмаг тавьснаас болж төслийн эцэст дүгнээд хархад төслийн үр дүн нь тавьсан зорилттойгоо нийцэхгүй байгаа нь төслийг амжилтгүй болсон гэж үзэхэд хүргэдэг.
Scope-ийг тодорхойлж буй үйл явцыг дэлгэрүүлвэл:Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үе шат• Төслийн бүх үйл ажиллагааны жагсаалт гаргах• Үйл ажиллагааг дотор нь задлан нарийвчлах• Дараалал болон хамаарлыг тодруулах• Даалгавар бүрийг гүйцэтгэх хугацааг товлох• Гол гол үйл ажиллагааны хийх хуваарийг нэгтгэх• Чухал үеийг ашиглах• Мэргэжлийн туршлагаа тодорхойлох• Багийн гишүүдэд даалгаврыг хуваарилах
Scope тодорхойлох үйл явц нь прожектийг үр дүнтэй байлгах хамгийн чухал алхам юм. Scope-оо зөв тодорхойлчихвол цаг хугацаа, хүний нөөц, зардал гээд маш олон асуудлыг шийдэх суурь болж өгдөг.
Төслийн хөрөнгө оруулалтаас өмнө төслийн scope-г ойлгох, тодорхойлох нь чухал. Төсөл юу бүтээхийг, юунд хүрэхийг зорилго болгосон вэ гэдэг асуултанд scope хариулна. Төслийн удирдагч Scope.ийг тодорхойлохдоо төслийн захиалагч буюу үйлчлүүлэгчийн юу хүсэж байгаа гэхээсээ илүүтэйгээр түүнд юу хэрэгтэй байгааг ойлгон Client want& client need 2-ийг нийцүүлэх шаардлагатай. Заримдаа төслийн захиалагчийн хүсэж шаардаж байгаа зүйл нь яг үнэндээ захиалагчид шаардлага зүйл биш байх тохиолдлууд байдаг. Scope-ийг сайн боловруулснаар төслийн удирдлагын суурь сайн тавигдлаа гэж ойлгож байна.
Төслийн scope хийх үе шатанд эрсдлийн удирдлагыг зөв зүйтэй ашигласнаар төслийн явцад учирч болох элдэв асуудлаас зайлсхийх, бага зардлаар асуудлыг шийдэх зэргээр төслийн эцсийн зорилгыг хангахад эерэг бөгөөд чухал нөлөө үзүүлдэг байна.
This comment has been removed by the author.
Төслийн менежементийн хамгийн чухал асуудал бол зорилгыг зөв тодорхойлох явдал. Төслийн зорилго нь ойлгомжтой, хэмжигддэг байх нь чухал юм. Зорилго тодорхой болсноор түүнд хүрэх арга замуудыг тодорхойлдог, төлөвлөдөг. Энэ төлөвлөгөө нь юуг, хэн, хэдийд хийх ёстойг зааж өгдөг. Төсөл нь цаг хугацаанд хязгаарлагдсан байдаг тул төслийн эхлэх, дуусах хугацаа тодорхой байдаг. Зорилгод хүрсэн тэр үед төсөл дуусна.
Төслийн удирдлагын хамгийн чухал асуудал зорилгоо зөв тодорхойлох гэдэгтэй санал нэгтэй байна. Тухайн төслийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн чухал болохоос төслийг аль болох бага хугацаанд гүйцэтгэж дуусгах нь гол зорилго биш гэдгийг төслийг хэрэгжүүлэхэд оролцож буй бүх шатанд оролцогчид ойлгож байх ёстой. Ийм ойлголтгүй тохиолдолд төслийн scope-ийг тодорхойлохдоо цаг хугацааг чухалчилснаас төслийн ажлын график буруу гарах, гүйцэтгэлийн явцад бодит байдал, төлөвлөгөө зөрөхөд хүрч болох юм.
Санал нэг байна. зорилгод хүрхийн тулд стратеги тэгээд scope бий болно. Scope WBS сайн төлөвлөгдсөн бол хянахад амар байх болно. Хянаснаар зорилгодоо хүрхийн тулд зөв ажлг зөв цагт хийж байгаа эсэхийг тодруулж, хэрэв зорилгоос гажуудаж байвал үйл ажиллагаа WBS-г өөрчилж сайжруулж болно. Тэгэхээр сайн төлөвлөх, хянах 2 нь харилцан хамааралтай, төслийн хамгийн их анхаарал хандуулах хэсэг гэж болож байна
сайн байцгаана уу. Scope бол төслийн их чухал үе шат. хэрэв бид энд анхаарлаа төвлөрүүлэн хийх ажлаа уялдаа хамаарлаар нарийвчлан ялган салган маш ойлголжтойгоор зураглан хийж чадвал бидний төсөл амжилттай хэрэгжихэд нилээн ойртох болно. бид амьдрал дээл аливаа ажилд эхлүүлэх түүнийг дуусахад л илүү анхаардаг. харин түүний дунд орших олон хийгдэх ажлуудыг орхигдуулдаг. тэгээд л түүний улмаас бидний хүсэж байсан зүйлээс өөр үр дүн маш олонтой гардаг. тэр байдлыг үүсгэхгүйн тулд Scope хийж байдаг гэж ойлгож болох юм. Scope ийг хийсний дараагаар төслийн ажлууд яг түүний дагуу хийгдэж байгаа эсэхэд харьцуулан дүн шинжилгээ өгөн тухай бүр хянан алдааг үүсэхээс урьдчилан сэргийлж байх хэрэгтэй. хөрөнгө мөнгө нөөцийн хомсдол, төслийн үр дүндээгээс зөрөх, цаг хугацааны хоцрогдол зэрэг олон эрсдэл алдаанаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой
Scope тодорхойлох үйл явц бол хамгийн чухал хэсэг. Энэ хэсгээс зорилгодоо хүрэхийн тулд хэн юуг хэзээ хэрхэн яаж хийх гэдэг нь тодорохойлогддог. хэрэв Scope буруу тодорхойлогдвол хэрэглэгчийн анхны хүсч байсан хүлээлтээс зөрүүтэй болох ба үүний үр дүнд төсөлд дахин нэмэлт өөрчлөлт оруулах үүнтэй холбоотойгоор цаг хугацаа уртсах, зардал нэмэгдэх гэх мэт анх төлөвсөн цаг хугацаанаасаа хэтрэх, зардал мөнгө нь хүрэлцэхгүй нэмэлт төсөв шаардагдах гэх зэрэг дутагдалтай талууд бий болно.
Том төслүүдийн хувьд scope-ийг ямар ч алдаагүй тодорхойлох бололцоо бага гэж бодож байна. Мэдээж scope-ийг тодорхойлохдоо гарч болзошгүй алдааг тооцож байгаа хэдий ч бодит гүйцэтгэлийн үед тодорхой хэмжээний зөрүү гарч болно. Гэхдээ scope-ийг аль болох нарийвчлалтай тодорхойлсоноор төлөвлөлт, бодит байдал хоёрын зөрүү нь төслийн үр дүнд ноцтой нөлөө үзүүлэхүйц биш эсвэл хялбархан зохицуулж болохуйц байх боломжийг бүрдүүлэхэд чиглэгддэг гэж бодож байна.
Төслийн явцад 7 хоног, сар бүр хичээл дээр үзсэн төслийн ажлын гүйцэтгэлийг тооцох, хянах EVA аргыг ашиглан бодит гүйцэтгэлээ тооцож хянадаг байх. төслийн тодорхой нэг үе шат хэрэгжиж дуусахад түүнээс гарч буй үр дүнгийн талаар түүнийг хэрэглэгчтэй нь зөвлөлдөж явах хэрэгтэй. Хэрэв хэрэглэгчийн хүлээлтээс өөр үр дүн гарвал тухайн шат шатанд засахад арай бага хугацаа, бага зардалаар шийдэх боломжтой байх болно.
WBS буюу ажлын бүтцийн задаргаа нь үйл ажиллагааны бүтцийг тодорхойлж өгөхөөс гадна агуулгыг ерөнхийгөөс нарийвчилсан хэлбэрт оруулж өгдөг. Төслийн үйл ажиллагаа, агуулга, цаг хугацаа, нөөц, үйл ажиллагааны дэс дараалал, төсөв, өртөг зэрэг нь дээр дурдсан ажлын бүтцийн задаргааг тодорхойлохоос эхлэдэг. Тухайн төслийн ажлын задаргааны элементүүдэд зориулан урьд өмнө хэрэгжиж байсан ижил төслийн ажлын бүтцийн задаргаа, загварыг ашиглах боломжтой. Эдгээр арга хэмжээг авсны үр дүнд үйл ажиллагааны жагсаалт бэлэн болох бөгөөд тухайн төслийн хувьд гүйцэтгэгдэх бүхий л үйл ажиллагаа, ажилбаруудыг багтаасан байдаг. ингэснээр төслийн агуулгын хувьд шаардлагагүй ажил, ажилбарыг орхиж ажлын бүтцийн агуулгыг гаргахад тусалдаг.
Төслийг эхлүүлэх, төлөвлөх, гүйцэтгэх, хянах, дуусгах үе шат бүрт олон менежмент ашиглах шаардлагатай. Хамгийн гол нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд цар хүрээ, цаг хугацаа, зардал мөнгө, чанар, нөөц, хувиарлал, харилцаа, эрсдлүүдийг удирдах нь чухал юм. Төслийг хэрэгжүүлэхэд нарийн зорилго, тооцоо, төлөвлөгөө, цаад философи бий. Төслийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд зөв процесс, ажилбаруудаа тодорхойлох/Scope/ хамгийн оновчтой арга, техник, мэдлэг, технологи, хэрэгслүүдийг авч хэрэглэх шаардлагатай.
Төслийн хэрэгжүүлэх явцад бас нэг шаардлагатай гэж миний хувьд үзэж буй зүйл бол мэдээллийн урсгал юм. Тухайн төслийн үйл ажиллагаа ханаас эхэлж, хэнээр дамжаад, эцсийн цэг хэн дээр хэрхэн очдог ургал юм. Жишээ нь бараа материалын худалдан авалт, татан нийлүүлэлтийн процессууд хэдэн хүн дамжаад хэн дээр батлагдаад хэн нь голлох үүрэг гүйцэтгэж байна гэдгийг диаграммаар дүрслэн зурна. Энэ оролцогч талуудад гүйцэтгэх ажил үүрэг болон хэнээс ямар мэдээлэл аваад хэнд хэзээ ямар мэдээлэл дамжуулах зэрэг маш тодорхой болдог.
Хяналт тавих, удирдах явц нь ажил эхлэхээсээ дуусах хүртэлх бүх процесст явагддаг үйл явц юм. Төсөл нь гүйцэтгэх явцад нь өөрчлөлт орж болно. Цаг хугацаа, төсөв зардлын эерэг болон сөрөг зөрүү гарах тохиолдол бүрийг хяналт мониторингийг эхний цэгээс эцсийн цэг хүртэлх бүх явцад хийснээр олж илрүүлж, шаардлагатай тохиолдолд оновчтой өөрчлөлтийг хийх боломж олгодог нь хяналт, мониторингийн чухал онцлог юм.
Scope буруу эсвэл дутуу тодорхойлох нь амьдралд нилээдгүй тохиолддог алдаануудын нэг. Ихэвчлэн анхаарал татахгүй жижиг зүйлс орхигдсоноос болоод асуудал үүсдэг. Тиймээс scope тодорхойлж байх явцад бүх ажлыг нарийн судалж ажилбар нэг бүрээр тооцох хэрэгтэй. Явцын хяналтыг уулзалт, хурал дээр хийж болох бөгөөд энд явцын тайланг авч хэлэлцдэг байх. Мөн хэн, хэзээ, хэрхэн тайлагнах хэлбэр зэргийг мөн тодорхой тусгах нь зүйтэй байдаг.
сайн байцгаана уу сайн тал нь бид юуг хийж дуусгав, юуг дуусгаагүй байна нэмэлт хөрөнгө шаардагдах зэргийг тодорхойлж болно. нэмэлт хөрөнгөнд цаг хугацаа, нөөцүүд юм. Scope-ийг WBS - ээр гүйцэтгэлтэй харьцуулан дүгнэж шалгаж болно. орц болон хэрэгжих үйл явц гарц бүрт үр дүнг шалган тасралтгүй өөрчлөн сайжруулж байх хэрэгтэй. хүн бүрт байдаг зүйл. ямарваа нэг зүйл худалдан авах гэж яваад тэрнээсээ өөр зүйлийг авсан тохиолдол байдаг. эргээд бодоход бид тэр зүйлээ авах гэж яваад ямар нэгэн гадна дотны хүчин зүйлээс болоод л өөрчилсөн байдаг. ингээд л бид хүссэн үр дүндээ хүрээгүйгээ харьцуулаад л мэдчихдэг.
Scope-оо зөв тодорхойлохын тулд project manager-s client яг юу хүсч байгааг бодит байдал дээр буулгаад, гүйцэтгэгч болон оролцогц талууд юуг яаж хийх вэ гэдэг тал дээр нэг саналтай, бүгд нэг хүлээлттэй болох нь чухал байдаг байх. Үүнээс үүдээд POS гарч ирнэ.
Хэдийгээр scope-оо тодорхойлсон ч байнгын monitorring болон controlling хйиж байх ёстой учир нь төсөл хэрэгжүүлж байх явцдаа scope-оо алдаатай буруу тодорхойлсоноо мэдэж, засч төслөө дуусгадаг. Хэдийгээр төсөл амжиллтай дууссан ч scope-оо буруу тодорхойлсоноос болж засах нилээдгүй уцаг хугацаа болон нэмэлт зардал гарч төслийн вөсөв болон цаг хугацаанаас хоцордог.
Төслийн эхэнд scope тодорхойлоход ашигладаг 2 загвар байдаг юм байна. 1. AS-IS загвар: Энэ нь төсөл эхлэх үед өмнөх процессийг шинжилж, хаана нь юуг өөрчлөх шаардлагатай, аль нь болж байгаа гэх мэтчилэн хуучин байгаа процесст шинжилгээ хийх арга. 2. TO BE загвар: Энэ нь шинээр юу хийх вэ? Яаж сайжруулах вэ? гэх мэтчилэн ирээдүйд чиглэсэн арга замаар шинжилгээ хийх арга. Энэ 2 аргыг хэрэглэхдээ тухайн төслийнхөө онцлогоос хамаараад Scope тодорхойлоход алийг нь эхэлж сонгохоо шийдэх хэрэгтэй.
Төслийг амжилттай удирдахын гол үндэс нь төслийн үйл ажиллагаа, цаг хугацаа болон хөрөнгө мөнгийг зөв төлөвлөх явц юм.Төлөвлөх гэдгийг зөвхөн тухайн ажлыг хийх бэлэг болгох цар хүрээнд бус ажлыг хэрхэн ямар хүн болон техник хүчээр, хэдий хэмжээний санхүүгийн нөөцөөр хэдий хугацаанд хийж гүйцэтгэх вэ гэдгийг бүрэн тооцох юм.Сайн хийгдсэн төлөвлөгөөн дээр үндэслэн төслийг удирдан хэрэгжүүлэх явцдаа хянаж, нөөц бололцоог үнэлэн хэрэгжүүлэх явцдаа хянаж мөн дахин төлөвлөх хэрэгтэй байдаг.
Scope – төслийн бүтээгдэхүүнийг бий болгоход хийгдэх бүхий л ажлууд болон эдгээр ажлуудыг бий болгох процессийг хэлнэ. Өөрөөр хэлбэл Энэ нь төслийг амжилттай боловсруулахад шаардагдах төслийн ажлуудыг тодорхойлох, түүнийг илрүүлэх үйл явцыг багтаадаг. Энэ нь хамгийн түрүүнд тухайн төсөлд юу багтах, юу багтахгүй байхыг тодорхойлох түүнийг хянах асуудлыг авч үздэг.Төслийн /MOV/ болон төслийн төлөвлөлт хоёрыг холбох холбоос нь юм. Deliverables – төслийн нэгэн бүрдэл,хэсэг болгон хийсэн бүтээгдэхүүнүүд. /техник хангамж, программ хангамж, төслийн баримт бичиг, уулзалт зөвлөгөөн. Төслийн баг болон төсөлд оролцогчид нь төслийн үрд дүн, чухам ямар бүтээгдэхүүн бий болгох болон эдгээрийг хэрхэн бий болгох талаар нэгэн бодол, ойлголттой байх ёстой юм.Milestones – бүхий л үйл ажиллагаанд бүтээгдэхүүни /deliverables/ хэрэгжилтйиг хүлээн зөвшөөрч, дараагийн бүтээгдэхүүнийг эхлүүлэх талаар хүлээн зөвшөөрсөн тэмдэглэгээ байх ёстой.Milestones нь бидэнд тус бүтээгдэхүүн /deliverable/ нь гүйцэт хийгдээгүй, дахин авч үзсэн болон зөвшөөрөгдсөнийг хэлж өгнө.
Төслийн амьдралын цикл (ТАЦ)Төслийн бүтээгдэхүүн хийгдэж дуусах хүртэл төслийн эхлэлээс дуусах хүртэл тодорхойлсон хоорондоо уялдаатай үйл ажиллагаа, үе шатын нийлбэр юм. Төслийг дотор нь үечилж хувааснаар сайн менежмент хийх боломж өсөж, эрсдэл багасадаг.Үе шат , үелэлийг бүрийг дуусахад үхлийн цэг болон шийдвэрийн цэгийг тодорхойлж , үе бүрийн гүйцэтгэлийг үнэлж , илэрсэн асуудлийг залруулах эсвэл төслийг цуцладаг.Fast tracking үе шатын эхлэл болон төгсгөлийн давхцах нь төслийн цаг хугацааг багасгадаг. Гэхдээ Fast tracking нь эрсдлийг дагуулдаг
Scope тодорхойлох үе шат нь төслийн хамгийн чухал үе шат юм. Энэ үе шатанд WBS г тодорхойлдог. Үүний үр дүнд төслийн хугацаанд ямар ямар ажлыг хэн хийх, хэзээ хийх, үргэлжлэх хугацаа ямар байх зэргийг төлөвлөдөг. Оролцогч талуудын оролцоо ямар түвшинд байх, нөөцийн хэрэгцээ шаардлага, нөөцийн төлөвлөлт зэргийг тодорхойлно.
Scope тодорхойлогч үе шатанд оролцогч талуудын нөлөөллийг нарийн тооцоолоогүйгээс төсөл амжилтгүй болж байсан талаар амжилтгүй болсон төслийн судалгааны ажил дээр гарч байсан. Мөн нөөцийн хуваарилалт, тэр дундаа хүний нөөцийн маш нарийн төлөвлөлт зохион байгуулалтыг хийгээгүйгээс болж зарим үед хэт их ачаалал үүсч, зарим тохиолдолд сул зогсолт гарах сөрөг нөлөөтэй.
Scope нь төслийн бүтээгдэхүүнийг бий болгоход хийгдэх бүхий л ажлууд болон эдгээр ажлуудыг бий болгох процессийг хэлнэ. өөрөөр хэлбэл энэ нь төслийг амжилттай боловсруулахад шаардагдах төслийн ажлуудыг тодорхойлох, түүнийг илрүүлэх үйл явцыг багтаадаг. Энэ нь хамгийн түрүүнд тухайн төсөлд юу багтах, юу багтахгүй байхыг тодорхойлох түүнийг хянах асуудлыг авч үздэг.
Scope нь юуг яаж хийх вэ? Гэсэн асуултанд хариулагдах ажилуудыг хийж гүйцэтгэхэд туслана. Хамгийн гол нь төслийн захиалагч талын хэрхэн юуг хүсч буй талаар нарийн тодорхой ойлголттой болох нь чухал. Учир нь хаврын тэнгэр хувирамтгай байдагтай адил захиалагчийн санаа бодол өөрчлөгддөг ба бодож байгаа зүйл нь ярьж байгаа зүйлээс зөрөх тохиолдол гардаг. Тиймээс төслийг эхлэхдээ бид яаг юуг хэрхэн хийх гэж байгаагаа оновчтой тодорхойлох нь чухал. Хурал зохион байгуулан шаардлагатай мэдээллүүдийг цуглуулах, үйл ажиллагаагаа нарийн диаграмчлах, ажлын зураг авалт хийх, хэрхэн хангах зэрэг ажилууд хийгдснээр төслийн тодорхой дүр зураг гарч ирнэ. Scope-ийг тодорхойлохдоо хэрэглэгчийнхээ оронд өөрсдийгөө тавьж үзэх хэрэгтэй. Бүтцийн хувьд хэлбэр болон ямар ямар шинж чанар дизайныг гаргаж ирнэ.
Scope нь төслийн төлөвлөлтийн чухал үе шат бөгөөд үүгээр төслийн зорилтууд, хүрэх үр дүн, ажлууд, нөөцүүд, хэрэгжих хугацаа зэрэг нь тодорхойлогдоно. scope-г зөв тодорхойлох нь маш чухал. Хэрэглэгч юуг хүсээд байна гэдгийг маш сайн ойлгох, мөн хэрэглэгчид төслийн хэрэгжилтэнд бий болох бүтээгдэхүүнийг сайтар ойлгуулж тайлбарлахад ихээхэн хүч, хугацаа зарцуулах хэрэгтэй нь олон төслүүдээс харагддаг. Үгүй бол төслийн хэрэгжсэний дараа сэтгэл ханамжгүй байдал, бүтээгдэхүүнийг засч залруулахад төлөвлөгдөөгүй нэмэлт зардал, хугацаа шаардах зэрэг асуудлууд бий болдог нь амьдрал дээр түгээмэл ажиглагдаг. P.Bolortuya
Өөрчлөлтгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй.......Харин бутархай мөнгөгүйгээр бол яахыг сайн мэдэхгүй.Ganzorig.G
Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд тухайн төслийн зорилго хүрэх үр дүнг сайтар ойлгох явдал юм.Үүний дараа тухайн үр дүнд хүрэх арга замаа зөв тодорхойлохМөн тухайн үр дүнд хүрэхэд шаардлагатай боловсон хүчин болон төсөл хэрэгжүүлэхэд шаардлагтай бүх зардлыг нарийвчлан гаргаж төслийн үргэлжлэх хугацааг тодорхойлно.Мэдээж төслийн зорилгоо буруу тодорхойлох, дутуу тодорхойлоход захиалагчаас гарах зардалд хамгийн их сөрөг нөлөөтэй.Энэнь нэг бол тухайн төсөл амжилтгүй хэрэгжинэ, эсвэл тухай төслийг зөв замд нь оруулах, хугацаа сунгах зэргээс шалтгаалан зардал өснө.Төслийн гүйцэтгэл зорилгоосоо хазайгаагүйг захиалагч тал л хянах боломжтой. Үүний тулд тодорхой үе шатны ажлууд дууссан тухай бүр захиалагчид танилцуулж алдаа гарвал тухайн шатанд янзалж байвал захиалагч, гүйцэтгэгч 2-т хэн хэнд нь хэрэгтэй байна.Ganzorig.G
Scope – төслийн бүтээгдэхүүнийг бий болгоход хийгдэх бүхий л ажлууд болон эдгээр ажлуудыг бий болгох процессийг хэлнэ. Ө/х Энэ нь төслийг амжилттай боловсруулахад шаардагдах төслийн ажлуудыг тодорхойлох, түүнийг илрүүлэх үйл явцыг багтаадаг. Энэ нь хамгийн түрүүнд тухайн төсөлд юу багтах, юу багтахгүй байхыг тодорхойлох түүнийг хянах асуудлыг авч үздэг. Төслийн /MOV/ болон төслийн төлөвлөлт хоёрыг холбох холбоос нь юм. •— Deliverables – төслийн нэгэн бүрдэл,хэсэг болгон хийсэн бүтээгдэхүүнүүд. /техник хангамж, программ хангамж, төслийн баримт бичиг, уулзалт зөвлөгөөн гм. •— Төслийн баг болон төсөлд оролцогчид нь төслийн үрд дүн, чухам ямар бүтээгдэхүүн бий болгох болон эдгээрийг хэрхэн бий болгох талаар нэгэн бодол, ойлголттой байх ёстой юм. •Milestones – бүхий л үйл ажиллагаанд бүтээгдэхүүни /deliverables/ хэрэгжилтйиг хүлээн зөвшөөрч, дараагийн бүтээгдэхүүнийг эхлүүлэх талаар хүлээн зөвшөөрсөн тэмдэглэгээ байх ёстой.Milestones нь бидэнд тус бүтээгдэхүүн /deliverable/ нь гүйцэт хийгдээгүй, дахин авч үзсэн болон зөвшөөрөгдсөнийг хэлж өгнө. Ө.х Milestones 0 ажил юм.
Төслийн удирдлагын хичээл судалж байгаа ангийхандаа шинэ 7 хоногийн мэнд хүргэе.
ReplyDeleteХичээлээс авсан ойлголтоор бол Scope тодорхойлох үйл явц нь төслийн үндсэн суурь бөгөөд энд юуг, ямар хугацаанд, яаж хийх вэ гэдгийг сайн тодорхойлсноор төслийн дараа дараагийн үе шатууд амжилттай хийгдэх нөхцөл бүрэлдэнэ. Харин Scope-ийг дутуу эсвэл буруу тодорхойлсноос төслийг бүрэн хэмжээнд урьдчилан тооцоолж чадахгүйд хүрнэ. Өөрөөр хэлбэл төслийн удирдагч Proactive байж чадахгүй бөгөөд үүнээс шалтгаалан цаг хугацаа, нөөцийг зөв хуваарилахад муугаар нөлөөлж төсөл амжилтгүй болоход нөлөөлөх том хүчин зүйл болж болзошгүй гэж бодож байна.
Нэмж хэлэхэд Scope төслийн бүтээгдэхүүнийг бий болгоход хийгдэх бүхий л ажлууд болон эдгээр ажлуудыг бий болгох процессийг хэлнэ. scope тодорхойлоход уулзалт чухал нөлөөтэй. Уулзалтандаа мэргэжлийн хүнийг оролцуулснаар процесст гарах алдааны эрсдэлийг урьдчилан харах боломжтой болно.
ReplyDeleteScope тодорхойлох үеийн хяналт үнэлгээ шинжилгээнд төслийн захиалагч болон төслийг гүйцэтгэгч нарын аль аль талаас шаардлагатай нарийн мэргэжлийн хүмүүс оролцох нь тухайн scope-ийг алдаагүй зөв боловсруулахад чухал нөлөөтэй. Гэвч төслийн гүйцэтгэх үйл ажиллагаанд оролцоогүй хөндлөнгийн хяналт байх нь төслийн Scope тодорхойлох үед төдийгүй төслийн бүхийл үе шатанд хяналттай байх давуу талыг олгодог байх гэж бодож байна. Бусад байгууллагуудын хувьд ямар байдаг талаар сайн мэдэхгүй ч манай байгууллагын дотоод аудитын үйл ажиллагаанд төслийн аудит маш чухал байр суурьтай байдаг. Төслийн аудитыг гүйцэтгэж байгаа аудиторууд нь гүйцэтгэх үйл ажиллагаанд оролцолгүй зөвхөн баталгаажуулалт хийж, шаардлагатай зөвлөмж, дүгнэлтээр төслийн багийг хангаж хамтран ажиллах үүрэгтэйгээр төслийн аудитыг гүйцэтгэдэг.
DeleteТөслийн scope тодорхойлж байх үйл явцад мэргэжлийн хүнийг оролцуулж мэргэжлийн зөвлөгөөг оновчтой тусган төслийн хэрэгжих цаг хугацааг бас онцгой анхаарах хэрэгтэй. Хийсвэр буруу хугацаа тависнаас төслийн үр дүн гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлдэг, ялангуяа манай supplier-ууд ажлыг хугацаанд нь гүйцэтгэх тал дээр үнэхээр асуудалтай, ам ажил 2 зөрдөг. Тиймээс цаг хугацаагаа ямагт нөөцтэй тооцож байх нь зүйтэй.
DeleteБайгалмййгийн хэлсэн дээр тодруулга хийхэд манайд мэргэжилтэн гэдгийг яг аль нь гэж ойлгодог вэ? specialist? expert? эсвэл тухайн ажиллаж байгаа чиглэлээрээ удаан жил ажилласан ажлын туршлагатай хүн? дээрх үгнүүдийн ялгааг гаргалгүй нэгтгээд мэргэжилтэн гэж нэрлээд байх шиг байдаг. мэргэжилтнээс гадна ажлыг яг хийх хүмүүсээс төлөөлөл оролцох нь зүйтэй гэж бодож байна.
DeleteЭксперт, мэргэжилтнээс судалгаа авахаас гадна төслийн үр дүнг хүртэх хүмүүсийг оруулах нь бодитой болдог. Мөн гадаад дотоодод хэрэгжсэн ижил төстэй төслүүдийг судлан санаа авах хэрэгтэй
DeleteТөслийн суурь бол Scope яах аргагүй мөн. Scope-ийг зөв тодорхойлсноор төсөл амжилттай хэрэгжинэ. Тэгэхдээ буруу зөрүү тодорхойлсон үед хяналтын явцдаа залруух боломжтой. Хамгийн гол нь төслийн багийнхан нэгнийхээ гаргаж байгаа санааг үгүйсгэх биш дэмжих байдлаар scope-оо тодорхойлвол зүгээр гэж бодож байна. Scope тодорхойлоход төслийн баг мэргэжлийн, туршлагатай байх нь буруу, алдаатай тодорхойлохоос сэргийлж чадна гэж бодож байна.
ReplyDeleteТөслийн scope тодорхойлох үйл явц хэд хэдэн хэсгээс бүрддэг байна: scope төлөвлөлт, scope тодорхойлох, scope-ыг баталгаажуулан хянах. scope төлөвлөлтийн шатанд WBS-ийг боловсруулдаг. scope тодорхойлох шатанд үйлчлүүлэгчтэй ойр ажиллаж тэдний юу хүсч буйг тодорхой гарган ирж WBS-д нарийн задалж оруулдаг. Харин -ыг баталгаажуулан хянах шатанд үйлчлүүлэгч төслийн эхний шатанд хийгдсэн ажлуудыг эргэн харж өөрийн хүсч буй өөрчлөлтийг оруулах боломжтой байдаг байна.
DeleteScope тодорхойлохдоо мэргэжлийн хүний санал, зөвөлгөөг муу тусгасан төсөл гэвэл Оюу Толгойн төслийг хэлж болохоор байна.
ReplyDeleteОюу толгой төслийн хувьд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын scope талаас нь авч үзвэл муу тодорхойлсон гэж хэлэхэд хэцүү. Учир нь төслийн бүх ажил хуваарийн дагуу явагдаж ирсэн ба улс төрийн болон бусад хүчин зүйлээс шалтгаалан үйл ажиллагаа эхлээгүй байгаа гэж хэлж болно.
DeleteУг төсөл дээр бол туршлага дутсан дээр нь хүн бүр авилгал авахыг хүссэн зэрэг олон л асуудал байгаа байх даа.Уг нь шударга шулуун хэрэгжвэл хэрэгтэй л төсөл, амжилттай ч хэрэгжих боломжтой гэж бодож байна.
DeleteТөслийн хяналт, шинжилгээны явцад expert(мэргэжилтэн)манай талаас байхгүйгээс төсөлийн мэдээллийг дутуу авдаг байх.
DeleteScope тодорхойлох нь Project manager-s client-н яг юу хүсч байгааг бодит байдал дээр буулгах , гүйцэтгэгчтэй уулзан юуг яаж хийх тал дээр нэгдсэн нэг саналтай, бүгд ижил хүлээлттэй болох чухал үйл явц бөгөөд эндээсээ POS-г гаргадаг.Үүн дээр үндэслэн schedule гарган нөөцүүдээ хуваарилан төлөвлөдөг, scope буруу тодорхойлогдсоноор төслийн явцад өөрчлөлт орж зардал өсөн төлөвлөлтөд өөрчлөлт оруулах шаардлага гаран хугацааны хувьд ч хойшлож болно.Оролцогч талуудын хувьд бүгдийг хамарсан нь зөв байхаа. Төслийг үндэслэл сайтай, бодитой хэрэгцээг хангахад чиглүүлж байгаа л бол ямар нэг байдлаар төсөлд оролцож буй талуудыг Scope meeting-д оролцуулж хэлэлцүүлэх нь зөв болов уу.
ReplyDeleteТөслийн scope ийг гаргахдаа захиалагчийн бодол санааг сонсож тусгах зүйтэй боловч мэргэжлийн ур чадвартай хүний хувьд тухайн хийгдэх ажилд мэргэжлийн зөвлөмж өгч хамгийн зөв шийдвэрийг гаргахыг хэрэгтэй гэж үзэж байна. Мөн төслийн явцад захиалагчийг байнгын updated байлгаж, тэмдэглэл хөтлөх хэрэгтэй байдаг нь дараа ямар нэгэн асуудал гарах үед баримт бичиг дээрээ тулгуурлан бусад эрсдлээс хамгаалж чадах байх.
DeleteХамгийн чухал нь судалгаа шинжилгээний хэсэг юм. Төсөлөө эхлэхээсээ өмнө тухайн төслийг хаана,юунд, хэрхэн ашиглахыг сайн судлах шаардалагатай. Scop гараад түүний дагуу төсөл дууссан хойно ашиггүй төсөл гэдэгийг мэдэх нь хамгийн том эрсдэл юм. Учир нь нэгэнт өнгөрсөн цаг хугацаа, зардал мөнгө, хөдөлмөрийн нөхөх боломжгүй. Зөвхөн амжилтгүй төсөл гэсэн үг л үлдэнэ.
DeleteТөслийн scope-г тодорхойлохдоо мэргэжлийн хүний санал зайлшгүй оролцох бөгөөд тэдгээрийн саналыг тусгасанаар төслийн цаг хугацаа, төсөв мөнгийг хэмнэж чадна. Хэрэгжилтийн явцад тухайн салбарын мэргэжилтэн хяналт тавин хамтран ажиллах нь зүйтэй болов уу
ReplyDeleteНэмж хэлэхэд төслийн удирдагч төслийн захиалагчийн яг юу хийлгэхийг хүсээд байгааг маш зөв тодорхойлон гаргаж ирэх хэрэгтэй. Захиалагчийн яг юу хийлгэхийг хүсээд байгааг буруу тодорхойлсоноос болж ажил дахин дахин буцаагдах магадлалтай гэж бодож байна. Ер нь төслийн бүхий л явцад үед шат бүр дээр мониторинг хийж, захиалагчийн гарын үсгийг зуруулан цааш үргэлжлүүлж байвал зүгээр байх.
ReplyDeleteЗарим тохиолдолд захиалагч өөрөө юу хүсээд байгаагаа мэддэггүй тиймээс захиалагчийн шаардлагыг тодорхой болгохын тулд мэргэжллийн үүднээс гүйцэтгэгч санаа оноогоо сайн хэлж зөвлөдөг байх хэрэгтэй гэж бодож байна.
ReplyDeleteГол нь төслийн менежер хэрэгцээ хүсэл хоёр хоорондоо ялгаатай гэдгийг мартаж болохгүй гэж бодож байна. Тэгэхдээ тухайн төсөлд хамааралтай, чухал шаардлагатай оролцогч талуудын санаа бодол, хэрэгцээг авч үзэх ёстой.
DeleteТийм шүү, санал нийлж байна. Хэрвээ захиалагчийн хэрэгцээг тодорхойлж, сайн гаргаж ирж ажилдаа тусгаж чадахгүй бол захиалагч сэтгэл ханамж муутай байхаас гадна цаашид харилцагчаа олоход ч сөргөөр нөлөөлж болох юм.
ReplyDeleteСанал нийлж байна. Захиалагч өөрөө юу хүсээд байгаагаа тодорхой мэддэггүй нь өөрөө ажлыг тэр чигт нь үр дүнгүй болгох аюултай аз таардаггүй л юм бол. Ялангуяа манайхан энэ тал дээр маш их анхаарах хэрэгтэй, гүйцэтгэгчид өгч байгаа бриефээ маш зөв тодорхойлохгүй бол үр дүн өөрөөр гардаг. Энэ бриеф бичиж бриеф уншиж сурах дээр захиалагч гүйцэтгэгч талууд аль аль нь сайн суралцаж хэвшүүлмээр санагддаг.
Deletescope meeting-д байгуулгын бүх газар хэлтсийн төлөөлөгчийг байлгаж холбогдох зөвөлгөө авах ёстой гэдгийг өнөөдөр ажил дээрээ бүрэн мэдэрлээ. Бүхэл бүтэн 2 сар ажилласан төсөлт хөтөлбөр маань банкны зөвхөн тайлан гаргадаг хэлтсээс зөвөлгөө аваагүйн улмаас маш том алдаа гарч дахин программ зохиолгох шаардлагатай боллоо шүү. энэ хичээл арай эрт орсон бол ингэж бүтэлгүйтэхгүй байлаа.
ReplyDeleteКомпани програм зохиолгох нь үйл ажиллагааг автоматжуулалж, мэдээллийн баазтай болон өдөр бүр, 7 хоног, сар, улирал бүр гаргадаг тайлан мэдээ, шийдвэр гаргалтанд шаардлагатай шинжилгээ, график, диаграмыг хүссэн үедээ авч байх шаардлагын үндсэн дээр хийлгэдэг. Иймээс програм зохиогч тал хэрэглэгчийн шаардлага цуглуулахдаа юуны өмнө програмаас гаргахыг хүсч буй тайлан мэдээтэй танилцах явдал байдаг. Тайлан гаргадаг хэлтсээс зөвөлгөө аваагүй гэдэг асуудал бол байж боломгүй зүйл.
DeleteПрограм хангамжийн төсөл надтай арай ойр болохоор бас нэг зөвлөгөө өгмөөр байна. Аливаа томоохон компани үйл ажиллагаагаа автоматжуулах зорилготой байгаа бол тодорхой нэг хэсгийг сонгож аван төсөл боловсруулж амжилттай болбол дараагийн үйл ажиллагааг автоматжуулах дарааллаар явбал амжилттай болох боломжтой. Иймээс Тодорхой нэг хэсгийн үйл ажиллагаагаа автоматжуулах төсөл дээр ажиллаж байгаа бол бусад үйл ажиллагаагаа автоматжуулах шаардлага гарна гэдгийг бодолцон програм зохиогч талд тэдгээр үйл ажиллагаагаа цаг гарган тайлбарлаж судлуулбал энэ хийгдэж байгаа програм хангамж дээр цаашид хөгжүүлэх боломжийг нээлттэйгээр програмчилж болдог. Үгүй бол үйл ажиллагаануудын уялдааг гаргах боломжгүй болж програмчлуулах ажил дахин гарах магадлалтай. Програм зохиогч компанитайгаа маш сайн уялдаж, уулзалт бүр дээр идэвхитэй оролцож байхыг захиалагч талууддаа уриалмаар байна.
DeleteScope ийг тодорхойлно гэдэг маань төслийн хүрээнд хийгдэх бүх ажлуудыг урьдчилан тооцоолж гаргахыг хэлж байгаа гэсэн үг. WBS ийг гаргаснаар дараа дараагийн ажлууд эхлэх ба гадаад болон дотоод орчны янз янзын хүчин зүйлүүдээс хамаарч хийгдэх ёстой ажлуудад өөрчлөлт гарах нь элбэг байдаг. Төслийг хэрэгжүүлж буй манлайлагч нь төслийн хугацаанд хяналт болон үнэлгээг сайтар хийж өөрчлөлтийг үндэслэлтэйгээр хийж төслийн үйл ажиллагааны дараалалыг зохицуулах хэрэгтэй.
ReplyDeleteHi, all
ReplyDeleteДээр дурьдагдсан бүх зүйл Scope тодорхойлоход чухал гэдэгтэй санал нийлж байна. Доорх 2 саналыг нэмье.
1. Төслийн баг ба хэрэглэгч талууд хамтран хэрэгцээ шаардлагаа тодорхойлох нь төсөл амжилттай хэрэгжих, ажлын дараалал болон хугацаа, зардал зөв тодорхойлоход чухал нөлөөтэй. Зөвхөн хэрэглэгчийн шаардлагаар түүнд нийцүүлэх нь сөрөг талтай гэж бодож байна. Учир нь төслийн захиалагчийн хэрэгцээг хэт их анхаарч өөрийн чадахгүй зүйлсийг чадна гэж хий амлах нь бас л төслийг амжилтгүй болгох, эсвэл хэт их хугацаа үрэх, энэ нь яваандаа Budget буруу тооцоологдоход нөлөөлнө. Нэгэнт төслийн баг сонгогдсон учраас хэрэглэгч тал өөрийн шаардлагыг тулгахын оронд хамтран асуудлын гарцыг олох.
2. Төслийн Scope тодорхойлох үед захиалагч тал тухайн ажилтай холбоотой төлөөлөгч талуудыг байлцуулахаас гадна хууль эрх зүйн хувьд мэдлэгэтэй хүмүүсийг байлгах нь чухал санагдсан. Төслийн баг хэрэв гадаадын байгууллага байвал асуудлыг өөрийн оронд хэрэглэж болох гарцуудаар хаах боломжуудыг санал болгодог энэ нь Монгол улсын хуультай харшлах тохиолдол гарах магадлалтай.
Жишээ нь: Банкны програм бичиж буй улсад өв залгамжлалын асуудлыг дансыг хаалгүй дансны нэрийг сольж өв хүлээн авагчийн нэр дээр шилжүүлдэг бол Монгол улсын хуулинд гэрээслэгчийн мөнгөн хөрөнгө өв залгамжлалаар шилжиж болох бөгөөд санхүүгийн түүх өвлөгддөггүй гэсэн заалттай харшилж байх жишээтэй.
Хэрэглэгчийн саналыг харгалзан үзэхгүй байж болохгүй л боловуу. Эцсийн дүндээ тухайн төсөл хэрэгжиж дууссаны дараа хүний хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байх юм төслийн баг юу хийсэн болж хоцрох вэ.
DeleteТөсөл нь ихэнхдээ энгийн жижиг ажлууд эсвэл төслүүдэд хуваагдан задардаг. Тухайн жижиг ажлуудыг ихэвчлэн дараах 4 үе шатуудад хуваан хийдэг байна.
ReplyDelete1. Стратеги төлөвлөгөө
2. Загварчилах шат
3. Төлөвлөх шат
4. Хэрэгжүүлэх шат
5. Дуусгах шат
Эдгээр үе шатууд нь дээрхи дарааллаар хийгдэх бөгөөд эхний шатанд хийгдсэн ажлын үр дүн нь дараа дараагийн шатуудад шууд хамааралтай байдаг. Хамгийн эхний шатанд хамгийн хариуцлагатай чухал шийдвэрүүд нь гарч бусад шатуудад шууд нөлөөлдөг. Хэрвээ эхний үе шатуудад хийгдсан ажлын үр дүн нь буруу эсвэл алдаатай байвал дараагийн шатан дээр хийгдэх ажил нь хүндэрч маш их цаг хүч зарцуулагдана.
Scope гэдгийг хийх ажлынхаа төлөвлөгөөг маш сайн нарийвчлан боловсруулах гэж ойлгож байна. Үүний тулд яг ямар ажил хийх вэ гэдгээ маш тодорхой болгох шаардлагатай. Эхнээсээ scope-оо оновчтой биш тодорхойлсноор дараагийн процесст сөргөөр нөлөөлөх сул талтай. Мэдээж хэрэг маш сайн нарийн тодорхойлсноор ажлын үр бүтээмж өндөр байх нь ойлгомжтой.
ReplyDeleteХэрэглэгчийнхээ яг юу хүсээд юу хийлгэх гээд байна гэдгийг харилцан ярьж тохирч энэ үе шатад нилээн цаг хугацаа зарцуулж, ач холбогдол өгвөл цааш хийх зүйл маань тодорхой байвал богино хугацаанд оновчтой зардлаар төслийг амжилттай хэрэгжүүлэх үндэс суурь болно гэж үзэж байна.
Ажлын үе шат бүрт хяналт тавьж хэрэглэгчтэйгээ ойр байж санал хүсэлтийг нь авч засаж залруулж байх нь хамгийн чухал.
Scope тодорхойлох үйл явц нь уг төслөөр яг юуг яаж хийх, түүнийг хийхийн тулд юу хэрэгтэй байгааг тодорхойлох төслийн эхний үе шат тул уг үйл явц нь ном журмын дагуу хэр зөв явагдсанаас төслийн хувь заяа шалтгаалах бөгөөд энэ үе шатны үр дүн төслийн дараагийн үе шатуудтай шууд хамааралтай үргэлжилнэ.
ReplyDeleteӨөрөөр хэлбэл Түүнийг оновчтой зөв тодорхойлж чадсан бол төслийн дараагийн ажиллагаанууд илүү хялбар болж, тогтсон цаг хугацаа, хуваарийн дагуу явагдаж төсөл хүссэн үр дүндээ хүрч амжилттай дуусах боломж тэр хэрээр нэмэгдэнэ гэж үзэж байна.
Хийж буй ажил нь захиалагчийн эрэлт хэрэгцээтэй нийцэж байгаа эсэх, захиалагч болон төсөл хэрэгжүүлэгч талууд нэг цэг рүү харж байна уу, бид хамгийн зөв хувилбарыг сонгож чадсан уу гэдгээ явцын дунд эргэн харж, санал солилцож, алдаа гарсан бол засах зэргээр хяналт, үнэлгээ, шинжилгээ хийх
Scope тодорхойлох үйл явцад:
ReplyDelete- Хэрэглэгчийн хүсэлтүүдээс үнэхээр хийх боломжгүй технологийн хувьд шийдэх боломжгүй, хууль эрх зүйд нийцэхгүй гэх мэт хийх боломжгүй хүсэлт
- Хэрэглэгчийн хэлээгүй ч цаашид төсөлд нэмэлтээр санал болгож болзошгүй гэхдээ хийх боломжгүй. Боломжтой ч цаг хугацаа, төсөвт багтахгүй ажлуудыг бас төслийн баримт бичигт хийгдэхгүй ажил гэж тусган төслийн цар хүрээгээ хязгаарлах шаардлага нилээдгүй гардаг.
Hi all,
ReplyDeleteХичээлийн хүрээнд бид бүхэн 2-р бие даалтаар кейс дээр ажиллаж илүү их мэдээллийг олж авлаа. Амжилтгүй болсон төслийн мэдээлэлтэй танилцахад гол гарч байгаа алдаа нь мэргэжлийн хүний оролцоо байхгүй, эхлэх судалгаагаа дутуу хийсэн, хэрэглэгч, зэх зээлээ судалж чадаагүй. Scope тодорхойлохдоо алдаатай тодорхойлсон, хяналтаа тавьж чадаагүй зэрэг алдаанууд гарсан байна. Эндээс дүгнэхэд судалгааны явцад оролцогч талуудыг оролцуулах, дүн шинжилгээ хийх, мэргэжлийн хүний зөвөлгөөг авч хэрэгжүүлэх нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй байна.
Үүнэ дээр санал нэгдэж байна. Бид мөн энэхүү бие даалтыг хийж байхдаа дээрх алдаануудыг олж харсан ба төсөлийг амжилтгүй болгож байгаа гол хүчин зүйл нь төслийг төлөвлөж эхлэхээсээ өмнө хангалттай судалгаа хийж чадаагүйд байсан. Монголд бичиг баритжуулалт сайн биш байснаас төслийн баг хангалттай мэдээ материал олж чадаагүй таамаглалаар төлөвлөлтөө гаргасан нь төслийг уналтанд хүргэсэн байсан. Дараах нэг шалтгаан бол төслийн зорилт болон зорилгыг буруу эсвэл дутмаг тавьснаас болж төслийн эцэст дүгнээд хархад төслийн үр дүн нь тавьсан зорилттойгоо нийцэхгүй байгаа нь төслийг амжилтгүй болсон гэж үзэхэд хүргэдэг.
DeleteScope-ийг тодорхойлж буй үйл явцыг дэлгэрүүлвэл:
ReplyDeleteҮйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үе шат
• Төслийн бүх үйл ажиллагааны жагсаалт гаргах
• Үйл ажиллагааг дотор нь задлан нарийвчлах
• Дараалал болон хамаарлыг тодруулах
• Даалгавар бүрийг гүйцэтгэх хугацааг товлох
• Гол гол үйл ажиллагааны хийх хуваарийг нэгтгэх
• Чухал үеийг ашиглах
• Мэргэжлийн туршлагаа тодорхойлох
• Багийн гишүүдэд даалгаврыг хуваарилах
Scope тодорхойлох үйл явц нь прожектийг үр дүнтэй байлгах хамгийн чухал алхам юм. Scope-оо зөв тодорхойлчихвол цаг хугацаа, хүний нөөц, зардал гээд маш олон асуудлыг шийдэх суурь болж өгдөг.
ReplyDeleteТөслийн хөрөнгө оруулалтаас өмнө төслийн scope-г ойлгох, тодорхойлох нь чухал. Төсөл юу бүтээхийг, юунд хүрэхийг зорилго болгосон вэ гэдэг асуултанд scope хариулна. Төслийн удирдагч Scope.ийг тодорхойлохдоо төслийн захиалагч буюу үйлчлүүлэгчийн юу хүсэж байгаа гэхээсээ илүүтэйгээр түүнд юу хэрэгтэй байгааг ойлгон Client want& client need 2-ийг нийцүүлэх шаардлагатай. Заримдаа төслийн захиалагчийн хүсэж шаардаж байгаа зүйл нь яг үнэндээ захиалагчид шаардлага зүйл биш байх тохиолдлууд байдаг. Scope-ийг сайн боловруулснаар төслийн удирдлагын суурь сайн тавигдлаа гэж ойлгож байна.
ReplyDeleteТөслийн scope хийх үе шатанд эрсдлийн удирдлагыг зөв зүйтэй ашигласнаар төслийн явцад учирч болох элдэв асуудлаас зайлсхийх, бага зардлаар асуудлыг шийдэх зэргээр төслийн эцсийн зорилгыг хангахад эерэг бөгөөд чухал нөлөө үзүүлдэг байна.
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteТөслийн менежементийн хамгийн чухал асуудал бол зорилгыг зөв тодорхойлох явдал. Төслийн зорилго нь ойлгомжтой, хэмжигддэг байх нь чухал юм. Зорилго тодорхой болсноор түүнд хүрэх арга замуудыг тодорхойлдог, төлөвлөдөг. Энэ төлөвлөгөө нь юуг, хэн, хэдийд хийх ёстойг зааж өгдөг. Төсөл нь цаг хугацаанд хязгаарлагдсан байдаг тул төслийн эхлэх, дуусах хугацаа тодорхой байдаг. Зорилгод хүрсэн тэр үед төсөл дуусна.
ReplyDeleteТөслийн удирдлагын хамгийн чухал асуудал зорилгоо зөв тодорхойлох гэдэгтэй санал нэгтэй байна. Тухайн төслийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн чухал болохоос төслийг аль болох бага хугацаанд гүйцэтгэж дуусгах нь гол зорилго биш гэдгийг төслийг хэрэгжүүлэхэд оролцож буй бүх шатанд оролцогчид ойлгож байх ёстой. Ийм ойлголтгүй тохиолдолд төслийн scope-ийг тодорхойлохдоо цаг хугацааг чухалчилснаас төслийн ажлын график буруу гарах, гүйцэтгэлийн явцад бодит байдал, төлөвлөгөө зөрөхөд хүрч болох юм.
DeleteСанал нэг байна. зорилгод хүрхийн тулд стратеги тэгээд scope бий болно. Scope WBS сайн төлөвлөгдсөн бол хянахад амар байх болно. Хянаснаар зорилгодоо хүрхийн тулд зөв ажлг зөв цагт хийж байгаа эсэхийг тодруулж, хэрэв зорилгоос гажуудаж байвал үйл ажиллагаа WBS-г өөрчилж сайжруулж болно. Тэгэхээр сайн төлөвлөх, хянах 2 нь харилцан хамааралтай, төслийн хамгийн их анхаарал хандуулах хэсэг гэж болож байна
Deleteсайн байцгаана уу. Scope бол төслийн их чухал үе шат. хэрэв бид энд анхаарлаа төвлөрүүлэн хийх ажлаа уялдаа хамаарлаар нарийвчлан ялган салган маш ойлголжтойгоор зураглан хийж чадвал бидний төсөл амжилттай хэрэгжихэд нилээн ойртох болно. бид амьдрал дээл аливаа ажилд эхлүүлэх түүнийг дуусахад л илүү анхаардаг. харин түүний дунд орших олон хийгдэх ажлуудыг орхигдуулдаг. тэгээд л түүний улмаас бидний хүсэж байсан зүйлээс өөр үр дүн маш олонтой гардаг. тэр байдлыг үүсгэхгүйн тулд Scope хийж байдаг гэж ойлгож болох юм. Scope ийг хийсний дараагаар төслийн ажлууд яг түүний дагуу хийгдэж байгаа эсэхэд харьцуулан дүн шинжилгээ өгөн тухай бүр хянан алдааг үүсэхээс урьдчилан сэргийлж байх хэрэгтэй. хөрөнгө мөнгө нөөцийн хомсдол, төслийн үр дүндээгээс зөрөх, цаг хугацааны хоцрогдол зэрэг олон эрсдэл алдаанаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой
ReplyDeleteScope тодорхойлох үйл явц бол хамгийн чухал хэсэг. Энэ хэсгээс зорилгодоо хүрэхийн тулд хэн юуг хэзээ хэрхэн яаж хийх гэдэг нь тодорохойлогддог. хэрэв Scope буруу тодорхойлогдвол хэрэглэгчийн анхны хүсч байсан хүлээлтээс зөрүүтэй болох ба үүний үр дүнд төсөлд дахин нэмэлт өөрчлөлт оруулах үүнтэй холбоотойгоор цаг хугацаа уртсах, зардал нэмэгдэх гэх мэт анх төлөвсөн цаг хугацаанаасаа хэтрэх, зардал мөнгө нь хүрэлцэхгүй нэмэлт төсөв шаардагдах гэх зэрэг дутагдалтай талууд бий болно.
ReplyDeleteТом төслүүдийн хувьд scope-ийг ямар ч алдаагүй тодорхойлох бололцоо бага гэж бодож байна. Мэдээж scope-ийг тодорхойлохдоо гарч болзошгүй алдааг тооцож байгаа хэдий ч бодит гүйцэтгэлийн үед тодорхой хэмжээний зөрүү гарч болно. Гэхдээ scope-ийг аль болох нарийвчлалтай тодорхойлсоноор төлөвлөлт, бодит байдал хоёрын зөрүү нь төслийн үр дүнд ноцтой нөлөө үзүүлэхүйц биш эсвэл хялбархан зохицуулж болохуйц байх боломжийг бүрдүүлэхэд чиглэгддэг гэж бодож байна.
DeleteТөслийн явцад 7 хоног, сар бүр хичээл дээр үзсэн төслийн ажлын гүйцэтгэлийг тооцох, хянах EVA аргыг ашиглан бодит гүйцэтгэлээ тооцож хянадаг байх. төслийн тодорхой нэг үе шат хэрэгжиж дуусахад түүнээс гарч буй үр дүнгийн талаар түүнийг хэрэглэгчтэй нь зөвлөлдөж явах хэрэгтэй. Хэрэв хэрэглэгчийн хүлээлтээс өөр үр дүн гарвал тухайн шат шатанд засахад арай бага хугацаа, бага зардалаар шийдэх боломжтой байх болно.
ReplyDeleteWBS буюу ажлын бүтцийн задаргаа нь үйл ажиллагааны бүтцийг тодорхойлж өгөхөөс гадна агуулгыг ерөнхийгөөс нарийвчилсан хэлбэрт оруулж өгдөг. Төслийн үйл ажиллагаа, агуулга, цаг хугацаа, нөөц, үйл ажиллагааны дэс дараалал, төсөв, өртөг зэрэг нь дээр дурдсан ажлын бүтцийн задаргааг тодорхойлохоос эхлэдэг. Тухайн төслийн ажлын задаргааны элементүүдэд зориулан урьд өмнө хэрэгжиж байсан ижил төслийн ажлын бүтцийн задаргаа, загварыг ашиглах боломжтой. Эдгээр арга хэмжээг авсны үр дүнд үйл ажиллагааны жагсаалт бэлэн болох бөгөөд тухайн төслийн хувьд гүйцэтгэгдэх бүхий л үйл ажиллагаа, ажилбаруудыг багтаасан байдаг. ингэснээр төслийн агуулгын хувьд шаардлагагүй ажил, ажилбарыг орхиж ажлын бүтцийн агуулгыг гаргахад тусалдаг.
ReplyDeleteТөслийг эхлүүлэх, төлөвлөх, гүйцэтгэх, хянах, дуусгах үе шат бүрт олон менежмент ашиглах шаардлагатай. Хамгийн гол нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд цар хүрээ, цаг хугацаа, зардал мөнгө, чанар, нөөц, хувиарлал, харилцаа, эрсдлүүдийг удирдах нь чухал юм. Төслийг хэрэгжүүлэхэд нарийн зорилго, тооцоо, төлөвлөгөө, цаад философи бий. Төслийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд зөв процесс, ажилбаруудаа тодорхойлох/Scope/ хамгийн оновчтой арга, техник, мэдлэг, технологи, хэрэгслүүдийг авч хэрэглэх шаардлагатай.
ReplyDeleteТөслийн хэрэгжүүлэх явцад бас нэг шаардлагатай гэж миний хувьд үзэж буй зүйл бол мэдээллийн урсгал юм. Тухайн төслийн үйл ажиллагаа ханаас эхэлж, хэнээр дамжаад, эцсийн цэг хэн дээр хэрхэн очдог ургал юм. Жишээ нь бараа материалын худалдан авалт, татан нийлүүлэлтийн процессууд хэдэн хүн дамжаад хэн дээр батлагдаад хэн нь голлох үүрэг гүйцэтгэж байна гэдгийг диаграммаар дүрслэн зурна. Энэ оролцогч талуудад гүйцэтгэх ажил үүрэг болон хэнээс ямар мэдээлэл аваад хэнд хэзээ ямар мэдээлэл дамжуулах зэрэг маш тодорхой болдог.
DeleteХяналт тавих, удирдах явц нь ажил эхлэхээсээ дуусах хүртэлх бүх процесст явагддаг үйл явц юм. Төсөл нь гүйцэтгэх явцад нь өөрчлөлт орж болно. Цаг хугацаа, төсөв зардлын эерэг болон сөрөг зөрүү гарах тохиолдол бүрийг хяналт мониторингийг эхний цэгээс эцсийн цэг хүртэлх бүх явцад хийснээр олж илрүүлж, шаардлагатай тохиолдолд оновчтой өөрчлөлтийг хийх боломж олгодог нь хяналт, мониторингийн чухал онцлог юм.
ReplyDeleteScope буруу эсвэл дутуу тодорхойлох нь амьдралд нилээдгүй тохиолддог алдаануудын нэг. Ихэвчлэн анхаарал татахгүй жижиг зүйлс орхигдсоноос болоод асуудал үүсдэг. Тиймээс scope тодорхойлж байх явцад бүх ажлыг нарийн судалж ажилбар нэг бүрээр тооцох хэрэгтэй. Явцын хяналтыг уулзалт, хурал дээр хийж болох бөгөөд энд явцын тайланг авч хэлэлцдэг байх. Мөн хэн, хэзээ, хэрхэн тайлагнах хэлбэр зэргийг мөн тодорхой тусгах нь зүйтэй байдаг.
ReplyDeleteсайн байцгаана уу
ReplyDeleteсайн тал нь бид юуг хийж дуусгав, юуг дуусгаагүй байна нэмэлт хөрөнгө шаардагдах зэргийг тодорхойлж болно. нэмэлт хөрөнгөнд цаг хугацаа, нөөцүүд юм. Scope-ийг WBS - ээр гүйцэтгэлтэй харьцуулан дүгнэж шалгаж болно. орц болон хэрэгжих үйл явц гарц бүрт үр дүнг шалган тасралтгүй өөрчлөн сайжруулж байх хэрэгтэй. хүн бүрт байдаг зүйл. ямарваа нэг зүйл худалдан авах гэж яваад тэрнээсээ өөр зүйлийг авсан тохиолдол байдаг. эргээд бодоход бид тэр зүйлээ авах гэж яваад ямар нэгэн гадна дотны хүчин зүйлээс болоод л өөрчилсөн байдаг. ингээд л бид хүссэн үр дүндээ хүрээгүйгээ харьцуулаад л мэдчихдэг.
Scope-оо зөв тодорхойлохын тулд project manager-s client яг юу хүсч байгааг бодит байдал дээр буулгаад, гүйцэтгэгч болон оролцогц талууд юуг яаж хийх вэ гэдэг тал дээр нэг саналтай, бүгд нэг хүлээлттэй болох нь чухал байдаг байх. Үүнээс үүдээд POS гарч ирнэ.
ReplyDeleteХэдийгээр scope-оо тодорхойлсон ч байнгын monitorring болон controlling хйиж байх ёстой учир нь төсөл хэрэгжүүлж байх явцдаа scope-оо алдаатай буруу тодорхойлсоноо мэдэж, засч төслөө дуусгадаг. Хэдийгээр төсөл амжиллтай дууссан ч scope-оо буруу тодорхойлсоноос болж засах нилээдгүй уцаг хугацаа болон нэмэлт зардал гарч төслийн вөсөв болон цаг хугацаанаас хоцордог.
ReplyDeleteТөслийн эхэнд scope тодорхойлоход ашигладаг 2 загвар байдаг юм байна.
ReplyDelete1. AS-IS загвар: Энэ нь төсөл эхлэх үед өмнөх процессийг шинжилж, хаана нь юуг өөрчлөх шаардлагатай, аль нь болж байгаа гэх мэтчилэн хуучин байгаа процесст шинжилгээ хийх арга.
2. TO BE загвар: Энэ нь шинээр юу хийх вэ? Яаж сайжруулах вэ? гэх мэтчилэн ирээдүйд чиглэсэн арга замаар шинжилгээ хийх арга.
Энэ 2 аргыг хэрэглэхдээ тухайн төслийнхөө онцлогоос хамаараад Scope тодорхойлоход алийг нь эхэлж сонгохоо шийдэх хэрэгтэй.
Төслийг амжилттай удирдахын гол үндэс нь төслийн үйл ажиллагаа, цаг хугацаа болон хөрөнгө мөнгийг зөв төлөвлөх явц юм.
ReplyDeleteТөлөвлөх гэдгийг зөвхөн тухайн ажлыг хийх бэлэг болгох цар хүрээнд бус ажлыг хэрхэн ямар хүн болон техник хүчээр, хэдий хэмжээний санхүүгийн нөөцөөр хэдий хугацаанд хийж гүйцэтгэх вэ гэдгийг бүрэн тооцох юм.
Сайн хийгдсэн төлөвлөгөөн дээр үндэслэн төслийг удирдан хэрэгжүүлэх явцдаа хянаж, нөөц бололцоог үнэлэн хэрэгжүүлэх явцдаа хянаж мөн дахин төлөвлөх хэрэгтэй байдаг.
Scope – төслийн бүтээгдэхүүнийг бий болгоход хийгдэх бүхий л ажлууд болон эдгээр ажлуудыг бий болгох процессийг хэлнэ. Өөрөөр хэлбэл Энэ нь төслийг амжилттай боловсруулахад шаардагдах төслийн ажлуудыг тодорхойлох, түүнийг илрүүлэх үйл явцыг багтаадаг. Энэ нь хамгийн түрүүнд тухайн төсөлд юу багтах, юу багтахгүй байхыг тодорхойлох түүнийг хянах асуудлыг авч үздэг.
ReplyDeleteТөслийн /MOV/ болон төслийн төлөвлөлт хоёрыг холбох холбоос нь юм.
Deliverables – төслийн нэгэн бүрдэл,хэсэг болгон хийсэн бүтээгдэхүүнүүд. /техник хангамж, программ хангамж, төслийн баримт бичиг, уулзалт зөвлөгөөн. Төслийн баг болон төсөлд оролцогчид нь төслийн үрд дүн, чухам ямар бүтээгдэхүүн бий болгох болон эдгээрийг хэрхэн бий болгох талаар нэгэн бодол, ойлголттой байх ёстой юм.
Milestones – бүхий л үйл ажиллагаанд бүтээгдэхүүни /deliverables/ хэрэгжилтйиг хүлээн зөвшөөрч, дараагийн бүтээгдэхүүнийг эхлүүлэх талаар хүлээн зөвшөөрсөн тэмдэглэгээ байх ёстой.Milestones нь бидэнд тус бүтээгдэхүүн /deliverable/ нь гүйцэт хийгдээгүй, дахин авч үзсэн болон зөвшөөрөгдсөнийг хэлж өгнө.
Төслийн амьдралын цикл (ТАЦ)
ReplyDeleteТөслийн бүтээгдэхүүн хийгдэж дуусах хүртэл төслийн эхлэлээс дуусах хүртэл тодорхойлсон хоорондоо уялдаатай үйл ажиллагаа, үе шатын нийлбэр юм. Төслийг дотор нь үечилж хувааснаар сайн менежмент хийх боломж өсөж, эрсдэл багасадаг.Үе шат , үелэлийг бүрийг дуусахад үхлийн цэг болон шийдвэрийн цэгийг тодорхойлж , үе бүрийн гүйцэтгэлийг үнэлж , илэрсэн асуудлийг залруулах эсвэл төслийг цуцладаг.
Fast tracking үе шатын эхлэл болон төгсгөлийн давхцах нь төслийн цаг хугацааг багасгадаг. Гэхдээ Fast tracking нь эрсдлийг дагуулдаг
Scope тодорхойлох үе шат нь төслийн хамгийн чухал үе шат юм. Энэ үе шатанд WBS г тодорхойлдог. Үүний үр дүнд төслийн хугацаанд ямар ямар ажлыг хэн хийх, хэзээ хийх, үргэлжлэх хугацаа ямар байх зэргийг төлөвлөдөг. Оролцогч талуудын оролцоо ямар түвшинд байх, нөөцийн хэрэгцээ шаардлага, нөөцийн төлөвлөлт зэргийг тодорхойлно.
ReplyDeleteScope тодорхойлогч үе шатанд оролцогч талуудын нөлөөллийг нарийн тооцоолоогүйгээс төсөл амжилтгүй болж байсан талаар амжилтгүй болсон төслийн судалгааны ажил дээр гарч байсан. Мөн нөөцийн хуваарилалт, тэр дундаа хүний нөөцийн маш нарийн төлөвлөлт зохион байгуулалтыг хийгээгүйгээс болж зарим үед хэт их ачаалал үүсч, зарим тохиолдолд сул зогсолт гарах сөрөг нөлөөтэй.
ReplyDeleteScope нь төслийн бүтээгдэхүүнийг бий болгоход хийгдэх бүхий л ажлууд болон эдгээр ажлуудыг бий болгох процессийг хэлнэ. өөрөөр хэлбэл энэ нь төслийг амжилттай боловсруулахад шаардагдах төслийн ажлуудыг тодорхойлох, түүнийг илрүүлэх үйл явцыг багтаадаг. Энэ нь хамгийн түрүүнд тухайн төсөлд юу багтах, юу багтахгүй байхыг тодорхойлох түүнийг хянах асуудлыг авч үздэг.
ReplyDeleteScope нь юуг яаж хийх вэ? Гэсэн асуултанд хариулагдах ажилуудыг хийж гүйцэтгэхэд туслана. Хамгийн гол нь төслийн захиалагч талын хэрхэн юуг хүсч буй талаар нарийн тодорхой ойлголттой болох нь чухал. Учир нь хаврын тэнгэр хувирамтгай байдагтай адил захиалагчийн санаа бодол өөрчлөгддөг ба бодож байгаа зүйл нь ярьж байгаа зүйлээс зөрөх тохиолдол гардаг. Тиймээс төслийг эхлэхдээ бид яаг юуг хэрхэн хийх гэж байгаагаа оновчтой тодорхойлох нь чухал. Хурал зохион байгуулан шаардлагатай мэдээллүүдийг цуглуулах, үйл ажиллагаагаа нарийн диаграмчлах, ажлын зураг авалт хийх, хэрхэн хангах зэрэг ажилууд хийгдснээр төслийн тодорхой дүр зураг гарч ирнэ. Scope-ийг тодорхойлохдоо хэрэглэгчийнхээ оронд өөрсдийгөө тавьж үзэх хэрэгтэй. Бүтцийн хувьд хэлбэр болон ямар ямар шинж чанар дизайныг гаргаж ирнэ.
ReplyDeleteScope нь төслийн төлөвлөлтийн чухал үе шат бөгөөд үүгээр төслийн зорилтууд, хүрэх үр дүн, ажлууд, нөөцүүд, хэрэгжих хугацаа зэрэг нь тодорхойлогдоно. scope-г зөв тодорхойлох нь маш чухал. Хэрэглэгч юуг хүсээд байна гэдгийг маш сайн ойлгох, мөн хэрэглэгчид төслийн хэрэгжилтэнд бий болох бүтээгдэхүүнийг сайтар ойлгуулж тайлбарлахад ихээхэн хүч, хугацаа зарцуулах хэрэгтэй нь олон төслүүдээс харагддаг. Үгүй бол төслийн хэрэгжсэний дараа сэтгэл ханамжгүй байдал, бүтээгдэхүүнийг засч залруулахад төлөвлөгдөөгүй нэмэлт зардал, хугацаа шаардах зэрэг асуудлууд бий болдог нь амьдрал дээр түгээмэл ажиглагдаг.
DeleteP.Bolortuya
Өөрчлөлтгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй.......
ReplyDeleteХарин бутархай мөнгөгүйгээр бол яахыг сайн мэдэхгүй.
Ganzorig.G
Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд тухайн төслийн зорилго хүрэх үр дүнг сайтар ойлгох явдал юм.
ReplyDeleteҮүний дараа тухайн үр дүнд хүрэх арга замаа зөв тодорхойлох
Мөн тухайн үр дүнд хүрэхэд шаардлагатай боловсон хүчин болон төсөл хэрэгжүүлэхэд шаардлагтай бүх зардлыг нарийвчлан гаргаж төслийн үргэлжлэх хугацааг тодорхойлно.
Мэдээж төслийн зорилгоо буруу тодорхойлох, дутуу тодорхойлоход захиалагчаас гарах зардалд хамгийн их сөрөг нөлөөтэй.
Энэнь нэг бол тухайн төсөл амжилтгүй хэрэгжинэ, эсвэл тухай төслийг зөв замд нь оруулах, хугацаа сунгах зэргээс шалтгаалан зардал өснө.
Төслийн гүйцэтгэл зорилгоосоо хазайгаагүйг захиалагч тал л хянах боломжтой. Үүний тулд тодорхой үе шатны ажлууд дууссан тухай бүр захиалагчид танилцуулж алдаа гарвал тухайн шатанд янзалж байвал захиалагч, гүйцэтгэгч 2-т хэн хэнд нь хэрэгтэй байна.
Ganzorig.G
This comment has been removed by the author.
ReplyDeleteScope – төслийн бүтээгдэхүүнийг бий болгоход хийгдэх бүхий л ажлууд болон эдгээр ажлуудыг бий болгох процессийг хэлнэ. Ө/х Энэ нь төслийг амжилттай боловсруулахад шаардагдах төслийн ажлуудыг тодорхойлох, түүнийг илрүүлэх үйл явцыг багтаадаг. Энэ нь хамгийн түрүүнд тухайн төсөлд юу багтах, юу багтахгүй байхыг тодорхойлох түүнийг хянах асуудлыг авч үздэг.
ReplyDeleteТөслийн /MOV/ болон төслийн төлөвлөлт хоёрыг холбох холбоос нь юм.
•— Deliverables – төслийн нэгэн бүрдэл,хэсэг болгон хийсэн бүтээгдэхүүнүүд. /техник хангамж, программ хангамж, төслийн баримт бичиг, уулзалт зөвлөгөөн гм.
•— Төслийн баг болон төсөлд оролцогчид нь төслийн үрд дүн, чухам ямар бүтээгдэхүүн бий болгох болон эдгээрийг хэрхэн бий болгох талаар нэгэн бодол, ойлголттой байх ёстой юм.
•Milestones – бүхий л үйл ажиллагаанд бүтээгдэхүүни /deliverables/ хэрэгжилтйиг хүлээн зөвшөөрч, дараагийн бүтээгдэхүүнийг эхлүүлэх талаар хүлээн зөвшөөрсөн тэмдэглэгээ байх ёстой.Milestones нь бидэнд тус бүтээгдэхүүн /deliverable/ нь гүйцэт хийгдээгүй, дахин авч үзсэн болон зөвшөөрөгдсөнийг хэлж өгнө. Ө.х Milestones 0 ажил юм.