Friday, March 22, 2013

Ерөнхийдөө бид төслийн "Scope triangle" буюу Scope, Schedule (Time), Budget (Cost)-ийн талаарх ойлголтуудыг өнгөрсөн хичээлүүдэд ярилцацгаалаа. Тэгэхээр дээрх 3 -ын хоорондын харилцан уялдаа холбоо, мөн төслийн аль үе шатуудад хэрхэн хамааралтай байх болон хүний нөөцийн management-ийн үүрэг, оролцоо, нөлөөлөл ямар байх талаар өөрсдийн санал бодолоо солилцож хэлэлцүүлэг хийнэ үү. Мөн дээрх 3-тай холбоотой өөр бусад мэдээлэлүүдийг боломжоороо олж судалж мэдээд бусадтайгаа хуваалцвал хэлэлцүүлэг илүү сонирхолтой болно шүү.Жишээлбэл:Төслийн Time менежментэд PND (Project network diagrams), Gantt charts, CPM (Critical Path Method,) critical path analysis, critical chain scheduling , PERT (Program Evaluation and Review Technique)гэх мэт schedule тооцдог аргууд байдаг эдгээрийг олж үзээд санал бодолоо хуваалцаарай.

61 comments:

  1. Төслийн юуг яаж хийх вэ гэдгийг тодорхойлохын тулд Scope-ийг хийдэг. Scope тодорхойлох үе шат нь тухайн төслийн хамгийн анхан шатанд хийгдэх чухал алхам учраас энэ үе шатанд бүх хүчин зүйлүүдийг нарийн нягт гаргаж ирэх хэрэгтэй. Хийгдэх ажлын маань гол суурь гэж ойлгож болно. Schedule, Cost нь хамгийн энгийнээр хэлэхэд төслийн ажлуудыг ямар хугацаанд ямар аргаар хийх үү, ямар зардалтай, нөөцүүдийг хэрхэн хуваарьлах вэ? гэдгийг тодорхойлно. Эцэстээ энэ 3 нь салшгүй нэг гурвалжин юм.

    ReplyDelete
    Replies
    1. Scope-ийг хийхээс өмнө юуны түрүүнд боломжит нөөцтэй байх ёстой. Жишээ нь шинэ програм хангамж боловсруулах гэж буй компани туршлагатай чадвартай програм хөгжүүлэгчтэй байх ёстой. Төслийн менежер өөрийн хүний нөөцийн боломж, чадварыг сайтар мэддэг байх хэрэгтэй ба энэ нь төслийн schedule, scope-ийг хийхэд чухал. schedule-ийг зөв хийж чадахгүй бол төслийн budget буруу хийгдэнэ. Ямар ажилд хэдий хугацаа зарцуулахыг нарийн мэдэж чадахгүй бол чанаргүй бүтээгдэхүүн гарах эсвэл төсвөөс хэтэрсэн бүтээгдэхүүн гарах магадлалтай байдаг.

      Delete
    2. КТМС-ийн Дэлгэрсайхайн багшийн хийсэн судалгаанаас үзвэл дээд түвшний төслийн менежер хүн 200-аад арга техник, хэрэгсэл мэдэх хэрэгтэй болж байна гэж байсан. Ингэж байж жинхэнэ төсөл удирдах техникийн ур чадвартай болно. Гэтэл төслийн диаграммын аргачлал, хуваарийг шахах, түрүүлэлт ба хоцролт, нөөцийн тэгшитгэл, эрсдэлийн болон асуудлын шинжилгээ зэрэг наад захын арга байдгийг мэдэхгүй тохиолдол ч гардаг. Нэг төсөл хэрэгжүүлэхэд наад тал нь 20-30 арга хэрэгсэл мэдэж байх хэрэгтэй гэж бичсэн байна.

      Delete
  2. Gantt Chаrt нь төслийн цогцоор нь төлөвлөх, хугацааны хуваарилалт гаргахад ашигладаг диаграмм юм. Диаграммыг дүрсэлсэнээр дараах зүйлсийг хийх боломжтой.
    1. Гүйцэтгэж дууссан байх ёстой ажлуудаа төлөвлөх
    2. Чухал ажлуудаа олох
    3. Төслийн гүйцэтгэлийн явцад нөөцөө үр ашигтайгаар хуваарилах
    4. Гол ажлуудаа дууссан байх огноогоо тооцох.
    Сул тал нь ямар ажлууд хоцорч байгааг харуулж чаддаггүй.

    ReplyDelete
    Replies
    1. Ямар ажил хоцорч байгааг харахад хялбар байх гэж бодож байна. MS Project програм дээр төлөвлөсөн хугацаандаа дуусаагүй ажлууд өөр өнгөөр ялгарч харагдаж байсан. Миний хувьд дараах сул болон давуу талууд байдаг гэдгийг олж мэдлээ. Үүнд:

      Gantt charts-ын давуу талууд:
      - Төслийн ажлууд цагтаа хийгдэж байгаа эсэхийг хянахад хялбар,
      - Хэн ямар ажил хийж байгааг мэдэхэд хялбар,
      - Ажлын хамаарлыг харуулж чаддаг,
      - Төсөлд өөрчлөлт оруулахад хялбар,
      - Төслийн нийт өртгийг харуулж чаддаг,
      - Удирдлагад ойлгоход хялбар ямар нэг суурь мэдлэг шаардахгүй,
      - Үүсгэхэд ямар нэг туршлага шаардлагагүй, ихэнх төслийн програм хангамжуудад төслийн төлөвлөлтийн мэдээллийг оруулахад автоматаар үүсгэгдэх боломжтой,
      - Маш өргөн тархсан арга тул ямар ч төслийн менежер яаж ашиглахыг мэддэг,

      Gantt charts-ын сул талууд:
      - Томоохон төслүүдийн хувьд уншихад маш төвөгтэй бүхэлд нь харах боломжгүй,
      - Ажлын хамаарлууд нь томоохон төслийн хувьд маш төвөгтэй болдог,
      - Шугам нь зөвхөн ажлын үргэлжлэх хугацааг харуулдаг, ажлын их багыг тодорхойлох боломжгүй

      Delete
    2. Дээрх постод нэмэхэд Гантын арга нь 1900-аад оны үеэс хөгжсөн, төслийг дүрслэн харуулахад хамгийн их ашиглагддаг аргуудын нэг юм байна.Анх Гант (Henry L.Gantt,1862-1919) боловсруулсан. Гантын загвар дээр ажлууд нь хэрэгжих хугацаанаасаа хамааран янз бүрийн урттай тэгш өнцөгт (bar)-өөр дүрслэгдсэн байдаг. Шулуун эсвэл сумууд нь ажлуудын хоорондох уялдааг харуулдаг юм. байна.

      Delete
  3. Төслийн менежерүүдийн хамгийн өргөн ашигладаг аргууд бол Gantt charts болон PERT/CMP аргууд юм.
    Gantt charts нь төслийн ажил бүрийн гүйцэтгэл, хугацаа зэргийг графикаар харуулах боломжийг олгодог. Гэвч PERT/CMP аргыг ашиглах нь төслийг төлөвлөх, хянахад илүү хялбар байдаг. Мөн PERT/CMP арга нь ажлуудын уялдаа холбоо, дэс дарааллыг цогц байдлаар харуулж чаддаг. Энэ нь өндөр ач холбогдолтой ажлыг хэнд хуваарилах талаар чухал мэдээллийг төслийн менежерт өгч төслийг илүү сайн зохион байгуулах боломжийг олгодог. Эдгээр аргууд нь харилцан өөр хоорондоо зөрчилддөггүй бөгөөд төслийн менежерүүд ихэвчлэн аль аль аргыг хослуулан ашигладаг юм байна.

    ReplyDelete
    Replies
    1. Binderiya Burged-iin postod byatshan zuil nemye.
      PERT (Program Evaluation and Review Technique) нь төслийн Schedule ба ажлуудын зохион байгуулалт болон хоорондоо холбоотой зорилтуудыг зохицуулдаг хэрэгсэл юм. Энэ нь гол төлөв хоорондоо холбоотой, их цаг хугацаа зарцуулах зорилтуудад бүрэн дүн шинжилгээ хийн ажлуудыг нэгтгэх \зэрэг эхлүүлэх\ замаар цаг хугацаа хожих боломж олгоно. Гол зорилго нь төслийн ажлыг хялбарчлан тодорхойлох болон цаг хугацаа, зардлыг бууруулах явдал.

      Delete
  4. Аливаа төслийг Scope triangle-ийн хүрээнд сайтар төлөвлөж тооцох хэрэгтэй. Зайлшгүй өөрчлөлт орох үед анхны төлөвлөгөөний хүрээнд нь багтаавал төсөл амжилттай дуусах магадлалтай боловуу. Хэрэв ингэж чадахгүй бол амжилтгүй төслүүдийн нэг л болох байх гэж бодож байна.

    ReplyDelete
    Replies
    1. Төслийн менежментийн 5н процесс-т төлөвлөлт болон гүйцэтгэл харилцан уялдаа холбоотой байдаг ба аливаа нэгэнд нь яамар нэгэн өөрчлөлт гарах үед дахин хяналт хийж шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж чаддаг байх хэрэгтэй байдаг. Тиймээс яамар нэгэн гадаад ба дотоод хүчин зүйлээс болж гүйцэтгэлд өөрчлөлт гарч байгаа үед төлөвлөлтийг хянаж өөрчлөлт нь зайлшгүй хэрэгтэй ба энэ нь уг төслийг амжилттай дуусгахад хугацааг нь тодорхой хэмжээгээр өөрчилөх хэрэгтэй болж болно. Тиймээс энэхүү өөрчлөлт үндэслэлтэй байгаа эсгийг мэдэх нь мөн чухал байх.

      Delete
  5. Төслийн ажлын бас нэгэн шалгуурыг тухайн төсөл төлөвлөсөн хугацаандаа дуусч байгаа эсэх гэж бодож байна. Хугацааг тооцож үнэлдэг PERT арга нь гол зам олох, ажлын хугацааг үнэлэх, магадлалын онол ашиглаж төсөл заасан хугацаанд ямар магадлалтай хэрэгжиж дуусахыг тооцдог. PERT нь ажил буюу үзэгдэлтэй холбоотой асуудлыг шийдэж ирсэн уламжлалтай ба менежментэд дараахи асуултуудад хариулт авахад тусална:
    -Төсөл хэзээ дуусах вэ?
    -Төслийн аль хэсгийг хэзээ эхлүүлж хэзээ дуусгаж болох вэ?
    -Төслийн хүрээнд хийгдэх олон ажлууд дотроос алийг нь хожуу дуусгаж болох алийг нь одоо дуусгаж болох, алийг дуусгаж болохгүй вэ?
    -Аль ажлын хэрэгжилт төслийн хугацаанд нөлөөлөх ба нөлөөлөхгүй вэ?
    -Аль ажлуудад нэгэн зэрэг санаа тавивал зохих вэ? гэх мэт.

    ReplyDelete
    Replies
    1. Нэг зүйл нэмэхэд аливаа зүйл 2 талтай байдагчлан PERTH диаграмын гол сул тал нь урьд өмнө хийж үзээгүй ажлуудын хугацааг таамгаар тавьдаг учраас тооцоолол алдаатай болох магадлалтай байдаг. тэгэхээр төслийн менежер зөвхөн нэг аргыг ашиглалгүй хэд хэдэн аргыг хослуулан хэрэглэх нь илүү зүйтэй.

      Delete
    2. PERT-ийн аргийн их замын бодлогыг төслийн удирдлага,төлөвлөлт,төслийн шинжилгээнд өргөн хэрэглэдэг байна.Сүлжээ шинжилгээний аргуудыг ашиглан төслийг олон хувилбараар боловсруулж болно.Үүнээс зарим нь орой нь ажил илэрхийлэх төслийн сүлжээ, ирмэг нь ажил илэрхийлэх төслийн сүлжээ, эрт эхлэх,хожуу эхлэх хугацаагаар гол зам олох,ажлын хугацаа тодорхойгүй төсөл,төслийн хугацааг шахах,хугацаа ба зардлын хамаарлын график, төслийн хамгийн бага зардалтай хугацаа гэм мэт

      Delete
    3. 1950-аад онд АНУ-ын тэнгисийн цэргийн флотийн тусгай төслийн газар менежментийн зөвлөлгөө өгөх компаний ажилтан Бузе,Аллен,Хамилтон нартай хамтран PERT сүлжээний аргыг боловсруулжээ.
      PERT арга нь гол зам олох (critical path), ажлын хугацааг үнэлэх,магадлалын онол ашиглаж төсөл заасан хугацаанд ямар магадлалтай хэрэгжиж дуусахыг тооцдог.

      Delete
  6. PERT диаграмыг анх 1950-д оны үед АНУ-ын тэнгисийн цэргийн флотоос Поларис нэртэй усанд шумбагч пуужинг удирдах зорилгоор боловсруулан гаргаж байсан байна. Энэ нь Critical Path аргатай төстэй бөгөөд PERT гэдэг нь Project Evaluation Review Technique буюу Төслийн үнэлгээний хяналтын техник гэсэн үгний товчлол. Gantt нь бас нэгэн төслийн менежментэд ашиглагддаг диаграм бөгөөд аль аль нь төслийн төлөвлөлтийн шатанд ашиглагддаг ч Gantt диаграм нь ажилбаруудын харилцан хамаарлыг харуулдаггүй харин PERT нь ойлгоход бага зэрэг хүндрэлтэй байдаг учраас Төслийн менежерүүд ихэнхдээ хамтад нь ашигладаг байна.



    ReplyDelete
  7. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  8. Гантын графийн арга нь 1900-аад оны үеэс хөгжиж ирсэн түүхтэй бөгөөд одоо ч төслийг дүрслэн харуулахад хамгийн их ашиглагддаг аргуудын нэг хэвээр байна ажээ.Энэ аргыг анх Гант (Henry L.Gantt,1862-1919) боловсруулсан ба төслийн менежментийн шинжлэх ухаанд Гантын графийн аргыг нэмсэн нь энэхүү шинжлэх ухааныг хөгжихэд ихээхэн хувь нэмэр болсон юм байна. Гантын граф дээр ажлууд нь хэрэгжих хугацаанаасаа хамааран янз бүрийн урттай тэгш өнцөгт (bar)-өөр дүрслэгдсэн байдаг байна.Шулуун эсвэл сумууд нь ажлуудын хоорондох уялдааг харуулдаг байна.

    ReplyDelete
    Replies
    1. Gantt Chart-г дүрслэхийн тулд дараах үе шатуудыг гүйцэтгэнэ.
      1. Гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлуудынхаа жагсаалтыг гаргана. Үүнд: Ажлын нэр, эхлэх огноо, гүйцэтгэх хугацаа, Дараалсан буюу Зэрэгцээгийн аль нь болох, Хэрэв зэрэгцээ бол ямар ажлуудаас хамаарах зэргийг тодорхойлж бичсэн хүснэгтийг үүсгэнэ.
      2. Хугацааны хуваарилалт (өдөр, долоо хоног, сар гэх мэт) бүхий хүснэгт дүрсэлнэ.
      3. Ажлуудаа дүрсэлсэн хүснэгтэндээ бичиж оруулна. Үүнд: ажлынхаа гүйцэтгэх хугацааны (эхлэхээс дуусах хугацаа хүртэлх) хэмжээтэй тэгш өнцөгтийг дүрсэлнэ. Тэгэхдээ дараалсан ажлууд өмнөх (хамааралтай) ажлуудаа дууссаны дараа эхэлж байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй. Энэ үе шатыг гүйцэтгэснээр эхний Gantt диаграм гарна.
      4. Диаграмандаа шинжилгээ хийх. Энэ алхам нь Gantt chart-н эцсийн хувилбарыг гаргах зорилготой бөгөөд дараалсан ажлууд хоорондоо хэрхэн холбогдох, чухал ажил нь аль болохыг тодорхойлдог. Түүнчлэн чухал ажлууддаа нөөцийг зөв (хамгийн үр ашигтайгаар) хуваарилсан эсэхээ тооцох боломжтой. Үүний тулд ажлуудаа ашиглах нөөцийнх нь дагуу өнгөөр ялган дүрсэлж болно.

      Delete
  9. PERT (Program Evaluation and Review Technique) аргыг төслийн цаг хугацааг удирдахдаа хэрэглэдэг. PERT шинжилгээ гэдэг нь хамгийн богино, хүлээгдэж байгаа, хамгийн урт гэсэн 3 төлөвт үндэслэн төслийн тохиромжтой хугацааг гаргадаг аргачлал юм.
    - Хамгийн богино хугацааны төлөв нь төслийн даалгаваруудын хүлээсэн хугацааны хамгийн богино утга бөгөөд хэрэв төслийн хугацааг шахах шаардлага гарвал үүнийг хэрэглэж болно.
    - Хүлээгдэж байгаа хугацааны төлөв нь анхны төлөвлөлтөөр тодорхойлсон төлөв юм.
    - Хамгийн урт хугацааны төлвийг төслийн даалгаваруудын чанарыг сайжруулахад ашигладаг байна.

    ReplyDelete
  10. Project Network diagram нь төслийн бүх элементийг багтаасан ба тэдгээрийн хоорондын холбоосыг харуулсан үйлдлийн дараалалын график юм. Энэ нь хэрэглэхэд хамгийн хялбар арга тул ажлуудын хоорондын уялдаа холбоо, дараалал, нэгэн зэрэг хийгдэх ажлуудыг тод харуулдгаараа онцлог юм. Төслийн хэмжээнд хийгдэх ёстой ажлуудыг дэлгэрэнгүй гаргаснаар мөн хоорондын уялдаа холбоог тод харж чадсанаар төслийн хэрэгжих хугацаанд хяналт тавих, гүйцэтгэлийг үнэлхэд хялбар бөгөөд оновчтой байдаг. Мөн төсөлд яамар нэгэн өөрчлөлт хийхэд асуудал бага гардаг юм байна.

    ReplyDelete
  11. Төслийн Scope triangle гэдгийг Project Management-ийн номонд ихэвчлэн Project Triple Constraint гэж нэрлэсэн байдаг. Үүнд Scope, Time, Budget гурав ордог бөгөөд салшгүй харилцан хамааралтай хэсгүүд гэж үздэг. Хэрвээ төслийн Scope буюу цар хүрээ ихсэхэд л цаг хугацаа time , төслийн өртөг зардал budget дагаад өсдөг. Тиймээс анхнаасаа төслийн менежерүүд төслийг эхлэхээс нь өмнө Scope, Time, Budget-ийн зөв зохистой уялдаатай төлөвлөх шаардлагатай. Мөн явцыг ч гэсэн эдгээртэй уялдуулан хянах хэрэгтэй гэж бодож байна. Scope буруу тодорхойлсноос болж төсөл нурах болон алдагдалтай ажиллах тохиолдол гардаг.

    ReplyDelete
  12. Төслийг хэрэгжүүлэхийн тулд юуг хэрхэн хийх /Scope/-ээ тодорхойлох ёстой. Төслийн хэрэгжилтийн явцад хийгдэх ажлуудын онцлогоос хамаарч ажил тус бүр янз бүрийн хугацааг зарцуулдаг. Хоорондоо холбоо бүхий, бие биэсээ хамаарсан ажлууд тус бүр дээр нарийн тооцоог хийж төслийн хугацаа /Schedule/-г тооцдог. Тооцсон хугацаан дээр үндэслэн төсөлд зарцуулагдах төсөв /Budget/-ийг тооцдог. Иймээс Scope, Schedule, Budget нь өөр хоорондоо хамаарал бүхий нэгэн зүйлийн 3 тал юм. Хэрэв ажлуудын дараалал болон хамаарлыг буруу тооцвол хугацаа болон зардлын тооцоо мөн л буруу болно. Иймд миний бодлоор эдгээр 3 зүйлс нь бие биеэсээ шууд хамаарал бүхий нэгэн цогц зүйл юм.

    ReplyDelete
  13. PERT аргачлалын давуу сул талуудыг дараах байдлаар судлаачид дүгнэсэн байдаг.

    Давуу талууд нь

    PERT график chart нь өмнөх ажлуудаас хамаарч буй ажлуудыг маш тодорхой тодорхойлж харуулдаг.
    PERT анхаарал хандуулбал зохих чиглэлийг тогтоож, түүнийг ил болгоход чиглэгддэг.
    PERT эртэдсэн болон оройтсон ажлуудыг болон ажил тус бүр дэх оновчгүй төлөвлөгдсөн сул талуудыг харуулдаг.
    PERT нь төслийн үргэлжлэх хугацааг боломжит хэмжээнд багасгах боломжийг олгодог.
    Төслийн мэдээлэл их хэмжээтэй үед түүнийг диаграмаар харуулах замаар шийдвэр гаргалтанд ашиглаж болдог гэх мэт.

    Сул талууд нь

    олон зуун, мянган ажил болон хамаарлууд байгаа тохиолдолд ашиглахад хүндрэлтэй бараг боломжгүй гэж хэлж болох юм.
    Чартууд нь маш том байх, хэвлэхэд хэд хэдэн хуудас дамнуулан хэвлэх эсвэл тусгай хэмжээтэй цаас принтер ашиглах шаардлага гардаг.
    PERT чарт дээрх timeframe-ийг дүрслэн харуулах байдал нь тухайн ажлын статусыг зөвхөн өнгөөр илэрхийлэхэд хүргэдэг.
    PERT чарт маш том болсон тохиолдолд түүнийг төслийг удирдахад ашиглахад маш хэцүү болдог байна.

    ReplyDelete
  14. Төсөл боловсруулж ирсэн түүхэн хөгжлийн явцад сүлжээ шинжилгээний арга анх гарчээ.Сүлжээ шинжилгээний арга нь сүлжээ хэмээх энгийн ойлголтонд тулгуурлан төслийг төлөвлөх,удирдах,шинжлах арга юм.
    Сүлжээ шинжилгээний аргуудад:
    Gant charts- Гантын графууд
    Pert- Program evaluation and review technique-Хөтөлбөрийг үнэлэх,дахин хянах арга
    CPM-Critical path method-Гол замын арга ордог юм байна.

    ReplyDelete
    Replies
    1. PERT (Program Evaluation and Review Technique) нь төслийн Schedule ба ажлуудын зохион байгуулалт болон хоорондоо холбоотой зорилтуудыг зохицуулдаг хэрэгсэл юм. Энэ нь гол төлөв хоорондоо холбоотой, их цаг хугацаа зарцуулах зорилтуудад бүрэн дүн шинжилгээ хийн ажлуудыг нэгтгэх \зэрэг эхлүүлэх\ замаар цаг хугацаа хожих боломж олгоно. Гол зорилго нь төслийн ажлыг хялбарчлан тодорхойлох болон цаг хугацаа, зардлыг бууруулах явдал юм.
      PERT төлөвлөлтийг дараах алхамуудаар хийдэг.
      - Ижил төсөөтэй ажлуудыг тодорхойлох
      - Ажлуудын дарааллыг зохимжтойгоор шийдэх
      - Ажлын дарааллын зураг хийх
      - Ажил бүрийн зарцуулах цагийг тооцоолох
      - Critical path тодорхойлох
      - Төслийн үйл явцыг өөрчлөх

      Delete
    2. Аливаа төслийг төлөвлөх болон WBS ийг гаргахдаа төслийн онцлог болон төрлөөс нь хамааря хамгийн их тохирч буй сүлжээний аргыг сонгож ашиглах нь мөн төслийг удирдахад чухал байх. Учир нь төслийн явцыг бүрэн харж, зөв төлөвлөж чадсанаар төсөл илүү их амжилттай болох юм.

      Delete
  15. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  16. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  17. Gantt Chart: Ажил, түүнтэй холбогдох мэдээллийн хүснэгт, үргэлжлэх хугацааны график
    PERT Chart: Бүх ажлын сүлжээ, тэдгээрийн хамаарал
    PND : төслийн бүх элементийг багтаасан ба тэдгээрийн хоорондын холбоосыг харуулсан үйлдлийн дараалалын график

    ReplyDelete
  18. Төсөл боловсруулж ирсэн түүхэн хөгжлийн явцад сүлжээ шинжилгээний арга анх гарчээ.Сүлжээ шинжилгээний арга нь сүлжээ хэмээх энгийн ойлголтонд тулгуурлан төслийг төлөвлөх,удирдах,шинжлах арга юм.Сүлжээ шинжилгээний аргуудад:
    Gant charts- Гантын графууд
    Pert- Program evaluation and review technique-Хөтөлбөрийг үнэлэх,дахин хянах арга
    CPM-Critical path method-Гол замын арга ордог.

    Эдгээр аргууд нь гүйцэтгэж байсан үүрэг,үүссэн цаг хугацаагаараа ялгаатай.

    ReplyDelete
  19. хүний оюун ухаанд байгаа ажлын санааг яаж, хэзээ, ямар боломж нөөцөөр, хэнээр хийж гүйцэтгэхийг төслийн баримт бичиг, удирдамж болгон цаасан дээр буулган бичихдээ scope-schedule-cost-ийн хоорондын уялдаа холбоог сайн ойлгож, зөв төлөвлөж, гарах үр дүн, учирж болзошгүй эрсдлийг тооцоолохдоо анхаарах нь чухал. дээрх 3 нь хоорондоо цагны араа шүд шиг хамааралтай бөгөөд нэг нь доголдвол нөгөө нь мөн доголдоно. Энэ нь чухал гэж ойнцгойлон чухалчлан авч үзэх боломжгүй. Нэгэнт сайн төлөвлөгдсөн ажил хугацаандаа амжилтаай хийгдэнэ.

    ReplyDelete
  20. Critical path гэдэг нь төслийн хамгийн урт үргэлжлэх хугацааг хэлнэ гэж байсан бол CPM буюу Critical path method нь матщматикт суурилсан төслийн үйл ажиллагаануудын цаг хугацааг тооцож гаргах алгоритм бөгөөд энэ нь төсмлийн удирдлагын хамгийн чухал зүйл юм. Төслийн бүхийл шатанд хэрэглэгдэх бөгөөд үүнд: төслийн боловсруулалт, төслийн судалгаа шинжилгээ болон бусад үйл ажиллагаанл хэрэглэгддэг.

    ReplyDelete
  21. Scope,Budget, Schedule-йн хамаарлыг хамгийн энгийнээр эндээс харагдаж байна. Scope->RBS->WBS->Critical path->Budget гарна. Scope.оос нөгөө 2 тал нь үндэслэгдэн гарна. Өмнө нь Цэнгэлмаагийн хэлсэнчлэн Scope traingle-ийн аль нэг нь илүүдвэл нөгөө 2тоо шууд хамааралтай.

    ReplyDelete
    Replies
    1. Work Breakdown Structure (WBS) бол мод хэлбэрээр төслийн хүрээ, зохион байгуулалтыг тодорхойлох төслийн менежментийн үндсэн аргачлал юм. WBS-ийн эхний 2 түвшинд (үндэс болон 2-р түвшин) төслийн хүрээг 100% илэрхийлэх төлөвлөгдсөн үр дүнг тодорхойлно. Дараагийн дэд түвшин болгон эх түвшнийхээ төслийн хүрээг 100% илэрхийлнэ. Сайн загварчлагдсан WBS төлөвлөгдсөн үйл ажиллагааны оронд төлөвлөгдсөн үр дүнг тодорхойлж харуулдаг. Төслийн үр дүнг урьдчилан харахад хялбар байдаг байхад төслийн үйл ажиллагааг харахад илүү хэцүү байдаг.

      Delete
    2. Цаг хугацааг төлөвлөх нэг үндэс нь төслийн үйл ажиллагаа тодорхой байх явдал юм. Үйл ажиллагаагы тодорхой байдлыг бий болгосноор тухайн төслийн зорилт , үйл ажиллагаа нь нэгдмэл чанараа хадгалж, цаг хугацааны хувьд төлөвлөгдөх боломжтой болно.Төслийн цаг хугацааг төлөвлөхөд "WBS" буюу ажлын бүтцийн талаар урьдчилсан болон түүхэн мэдээлэл чухал бөгөөд эдгээрт үндэслэн цаг хугацааны баримжаа бий болдог. Баримжаа бий болсноор бодит байдлыг тодорхойлж, тодорхойгүй байдлыг багасгаж, нөхцөл байдлыг ойлгомжтой болон урьдчилан харах боломж олгодог.

      Delete
  22. PND (project network diagrams) –Төслийн сүлжээний диаграм

    Төслийн сүлжээний диаграм нь төслийн ажлын дарааллыг харахад хамгийн тохиромжтой нь юм.Ажлуудын хоорондын логик уялдаа болон, дараалал, өрнөлийн цаг хугацааг харуулдаг

    Gantt charts – Гантын диаграм
    Төслийн ажлуудын жагсаалтыг хэрэгжих хугацааг зургаар хавсаргаж,эхлэх болон дуусах хугацаа , хуанлиг харуулдаг.

    CPM (Critical Path Method,)-Гол замын арга
    Төслийн нийт үргэлжлэх хугацааг урьдчилан тооцож төлөвлөх арга юм. /critical path/ нь төслийн сүлжээний загвар дахь хамгийн урт зам.

    ReplyDelete
  23. төслийн менежментийн "Scope triangle" буюу Scope, Schedule (Time), Budget (Cost) тодорхойлох нь нягт уялдаа холбоо бүхий цогц ажил юм. Scope ni ажилуудыг тодорхойлж schedule нь тухайн ажлуудыг ямар хугацаанд нь ямар дараалалаар хийх боломжийг судална. Төсөв нь ажлуудыг ямар хугацаанд хийхэд хэдий хэмжээний төсөвт өртөгтэйгээр хийхийг тооцолох учир аль алийг анхнаасаа алдаагүй тооцоолох шаардлагтай байна.

    ReplyDelete
    Replies
    1. Сая интернэтээс "Scope triangle" буюу Scope, Schedule (Time), Budget (Cost)-уудын хоорондын хамаарлын тухай хайж байтал нэгэн хошин ч гэсэн оноод хэлсэн хэлцтэй таарлаа.
      GOOD QUICK ажил CHEAP байж чадахгүй
      GOOD CHEAP ажил QUICK байж чадахгүй
      CHEAP QUICK ажил GOOD байж чадахгүй

      Good- чанартай ажил
      Cheap- хямд буюу бага зардлаар
      Quick- хурдан буюу богино хугацаанд

      Delete
  24. CPM (Critical Path Method) энэ арга нь 1950-аад оноос үүссэн компьютерт сууриалаагүй арга юм. Энэ аргыг анх нилээн гүнзгий судалж хөгжүүлсэн хүн нь Stanford-ийн их сургуулийн эрдэмтэн John Fondahl хэмээх эрдэмтэн байсан бөгөөд нь 1961 онд Paper for the US Navy – "Non-Computer Approach to the Critical Path Method for the
    Construction Industry" хэмээх энэ аргын талаар судалгааны ажил хэвлүүлсэн байдаг юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авч болно:
    http://www.stanford.edu/class/cee320/CEE320B/CPM.pdf

    ReplyDelete
  25. 1997 онд судлаач Eliyahu Goldratt төслийн менежемэнтийн төлөвлөлтийн Critical Chain хэмээх шинэ аргаа танилцуулсан байна. Critical Chain аргачлал нь төслийн удирдлагын гүйцэтгэл илүү хурдан цаг хугацаа хэмнэсэн байдгаарай Critical Path аргачлалаас илүү ач холбогдолтой байдаг бөгөөд мөн хэрэглэхэд хялбар, төслийн багийнхэнд ажлыг төлөвлөх шалгах ажлын шаардлагууд бага байдаг.

    ReplyDelete
  26. Project Network diagram(PND) - Сүлжээ диаграм нь PERT-н графикт чухал хэрэгтэй байдаг. Энэ диаграм нь даалгавруудын хоорондын хамаарал болон ажлын ерөнхий урсгалаас хугацааны хамгийн бага замыг харуулдаг. PND олон төрөл байж болдог. жишээ нь WBS, Cost, Milestone
    Descriptive Network Diagram (DND) - Тайлбарласан сүлжээ диаграм нь төслийн нийт даалгавруудын хамаарал болон ажлын ерөнхий урсгалыг харуулдаг сүлжээ диаграмын нэг төрөл юм. DND нь PND-тэйгээ яг ижил бөгөөд илүү нарийвчилсан байдаг.
    Relationship diagram - Хамаарлын диаграм нь Сүлжээ диаграмын нэг өвөрмөц хэлбэр бөгөөд төслийн даалгаваруудын хамаарлыг даалгавар бүрээр харахад хэрэглэгддэг.

    ReplyDelete
  27. "Scope triangle" буюу Scope, Schedule (Time), Budget (Cost) 3 нь уялдаа холбоотой. Хамгийн түрүүнд төслийн зорилгын хүрээнд мэдлэгтэй туршлагатай хүмүүстэй уулзаж ярилцаж зөвлөгөө авах хэрэгтэй, мөн энэ төслийн хэрэглэгч нь хэн бэ, тэдэнд яг юу хэрэгтэй байгааг, мөн бусад оролцогч талуудын санаа сэтгэдлийг нь сонсох нь чухал үүрэгтэй. үүний дүнд scope сайн тодорхойлогдох болно. scope-оосоо хийх ажлын дарааллыг жагсаан гаргаж түүнийг ямар хугацаанд ямар зардлаар хийхээ төслийг хэрэгжүүлэхэд ашиглагддаг CPM гэх мэт аргуудыг ашиглан төслийн нийт хугацаа, зардал, ажлын цар хүрээ, хэн тухайн ажлуудыг хариуцаж ажиллах зэрэг төлөвлөгөө гаргана.

    ReplyDelete
  28. Төслийн үр ашиг, бүтээгдэхүүн үйлчилгээний түгээлт, боловсруулалт, хэрэгжилтийн үе шатууд нь цаг хугацааны дараалалтай байдаг. Цаг хугацаа бол тухайн төслийн үндсэн нөөц буюу орцын нэг хэсэг юм. Цаг хугацаа нь түүхий эд, материал, хүн хүчний нөөцийн адил чухал бөгөөд байгууллага үйл ажиллагаагаа өөрчлөх хэрэгцээгээ мэдэрч төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бол цаг хугацааг чанд баримтлахаас гадна, нарийн төлөвлөлт шаардлагатай. Төслийн үргэлжлэх хугацаа нь гадаад хүчин зүйлийн нөлөө, засгийн газрын хяналт, зах зээлийн болон бусад хандлага нөөцийн байдлаас шалтгаалан өөрчлөгдөх талтай байдаг. Төслийн хувьд цаг хугацааны хүчин зүйлийг анхааран үзэхгүй бол үр дүн нь хүсэл мөрөөдөл хэвээр байсаар байх болно.Иймээс төслийн менежер төслийн хугацааг судалгаа, шинжилгээтэй, нарийн нямбай төлөвлөх нь чухал бөгөөд аль болох шахуу төлөвлөх хэрэгтэй. Төслийн цаг хугацааны удирдлага дараах үйл явцуудаас бүрдэнэ. Үүнд:
    1. Үйл ажиллагааны тодорхой байдлыг бий болгох
    2.Үйл ажиллагааг дэс дараалалд оруулах
    3.Үйл ажиллагаа бүрийн цаг хугацааг үнэлж, дүгнэх
    4. Цаг хугацааны төлөвлөлт буюу хуваарь гаргах.

    ReplyDelete
  29. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  30. Brain Storming :

    Энэ нэр томъёог манай ангийнхан бүгдээрээ мэддэг гэж бодож байна. Японд ч өргөн ашиглах юм. Ямар нэг юм болвол шууд л Brain Storming хийе гэнэ. Brain Storming-ийг товч тодорхойлбол юуны өмнө багийн гишүүд тойрж суугаад ямар зүйлийн талаар ярих гэж байгаагаа хоорондоо ярилцаж limit ээ тогтоож өгнө. Өөрөөр хэлбэл өнөөдөр юуны талаар хэлэлцэх гэж байгаа болон ямар үр дүнг хүсэн хүлээж байгаа вэ гэдгээ ярилцана гэсэн үг. Дараа нь тэрхүү асуудлыг шийдэхийн тулд хүн бүр өөрийн санаа бодлыг хэлэх бөгөөд хэдэн ч санал санаачлага хэлж болно. Эсвэл хэлэхийн өмнө бүгд жижиг жижиг цааснууд дээр өөрийн шинэ санаа тус бүрээ бичээд дараа нь тайлбарлаж болно. Энд нэг гол баримтлах зарчим нь яг Brain Storming-ийн уеэр "no-criticism" байх ёстой. Өөрөөр хэлбэл хэн ч хэнийг чи буруу юм хэлчихлээ ч гэх юмуу эсвэл тухайн хүний яриаг тасалдуулж өөрийн comment-оо хэлж шүүмжилдэггй. Ингэснээр ямар нэг дүрэм журамд баригдалгүйгээр тухайн хүн чөлөөтэй сэтгэн бодож түүнийгээ илэрхийлэх боломж олдоно гэсэн үг. Brain Storming-оос гарах үр дун нь гэвэл маш олон тооны шинэ санаанууд болон асуудлыг шийдэх арга замууд байдаг. Энэ арга тун үр дүнтэй арга мэт санагдлаа. Гол давуу тал нь богино хугацаанд их мэдээллийг багийн гишүүдээс цуглуулах боломжтой.

    ReplyDelete
  31. Ямар нэг ажлыг урьдчилан төлөвлөхөд зорилгоос нь хамааруулан гүйцэтгэх ажлын цар хүрээг, цар хүрээнээс хамааруулан хугацааг, цар хүрээ, хугацаанаас хамааруулан төсөвийг тооцдог. Энэ зарчим тухайн төслийн том, жижигээс үл хамааран хийгддэг гэж хэлж болно. Тухайлбал, банкны нэг нэгжид Дотоод аудитын газраас нь шалгалт хийх бэлтгэл ажлын хүрээнд аудитын зорилгыг тодорхойлж үүндээ үндэслэн гүйцэтгэх ажлын буюу шалгалтын цар хүрээ, аудит хийх хугацаа, бүрэлдэхүүн, үүндээ үндэслэн төсөвөө тооцож гаргадаг. Энэ бол тун жижиг төслийн жишээ юм. Үүнээс том төслийн хувьд дээрх зарчимын дагуу илүү нарийн төлөвлөлтүүд хийгддэг. Тухайлбал, уул уурхайн ашиглалтын төслийн хувьд Техник эдийн засгийн үндэслэл гэсэн төлөвлөлтийн маш том, цогц бичиг баримт боловсруулагддаг гэх мэт.

    ReplyDelete
  32. Тухайн төслийн хэрэгжүүлэх шатанд төслийн менежерийн хийх ажил нь төслийн явцийг сайн хянах. Хэрвээ төслийн явцыг бүгдийг нь төлөвлөчихсөн бол хэрхэн явагдаж байгааг нь судлана. Хэрвээ ямар нэг өөрчлөлт зайлшгүй орох хэрэгтэй болсон бол түүнээс суралцах хэрэгтэй дараа яавал энэ алдааг гаргахгүй байх хэрэгтэй. Менежер хүн ямар асуудал эсвэл ямар бэрхшээл гарч болох талаар урьдчилан зөгнөж чаддаг байх хэрэгтэй.
    Төслийн менежерийн хувьд төсөл нь ихэнхдээ тийм амар дуусахгүй. Хялбар баараггүй гэсэн ажлуудаа эхлээд дуусгаж хамгийн чухал найдвартай хийх ёстой ажилаа сүүл хүртэл нь хийж дуусгах хэрэгтэй.

    ReplyDelete
  33. Төсөл боловсруулж ирсэн түүхэн хөгжлийн явцад сүлжээ шинжилгээний арга анх гарчээ.Сүлжээ шинжилгээний арга нь сүлжээ хэмээх энгийн ойлголтонд тулгуурлан төслийг төлөвлөх,удирдах,шинжлэх арга юм.Сүлжээ шинжилгээний аргуудад:
    1. Gant charts-Гантын графууд
    2. PERT-Program evaluation and review technique-Хөтөлбөрийг үнэлэх, дахин хянах арга
    3. CPM-Critical path method-Гол замын арга ордог

    CPM нь төслийн үйл ажиллагаануудын хуваарийг байгуулах, математикт тулгуурласан алгоритм юм. CPM-ийг ашиглан загвар байгуулахын тулд дараах дарааллыг мөрдөнө:
    төслийг бүх үйл ажиллагаануудын жагсаалт (өөрөөр хэлбэл Work breakdown structure)
    Ажил бүрийг дуусгахад шаардагдах хугацаа болон эдгээр ажлуудын уялдаа холбоог тодорхойлох
    Эдгээр утгуудийг ашиглан CPM нь төслийн дуусгахад шаардлагатай хамгийн удаан хугацааг олох ба ажил болгоны эхлэх болон дуусах хугацааг тооцоололон харуулдаг.
    Жишээ:Энд жишээ хүснэгтийг тавина.
    Жич: Хэрэв хугацаа тооцоход нэг алдаа гаргавал бүх шинжилгээ алдаатай болж төслийг амжилттай дуусгахад хүндрэл учрах болно.
    CPM-ээ жагсаан бичсэн дээр тулгуурлан Пертийн диаграмыг зурна.

    ReplyDelete
  34. хэдийгээр төслийн менежер нь нөөцүүд болон цаг хугацаа, бусад зүйлсийг удирдан зохион байгуулдаг ч төслийн ажилбар бүрийн тухай мэдээлэлтэй байх нь чухал. Төслийг бүхэлд нь (as one Giant picture)харах нь чухал боловч бүрдүүлж буй жижиг хэсгүүдийг олж харахад төвөгтэй байдал бий болгодогыг анхаарууштай.

    ReplyDelete
  35. Өөр нэг асуудал бол төслийн мэдээллийг цаг тухай бүрт нь хөрөнгө оруулагчид, удирдлагуудад танилцуулах, тайлагнах асуудал төслийн багт тулгарч байдаг. Хэрэгжүүлэлтийн явц, хөрөнгийн зарцуулалт, цаг хугацааны мэдээлэл зэргийг дээрхи хүмүүс илүүтэй сонирхон авахыг хүсдэг. Тиймээс мэргэжлийн программ хангамж ашиглах нь тайлан гаргахад хялбар болгодог ч өгөгдлийг программд зөв оруулах, тогтмол шинэчлэх зэргийг тухай бүрт гүйцэтгэхгүйгээс тайланд буруу мэдээлэл орох зэрэг алдаа гарах магадлалтай байдаг.

    ReplyDelete
  36. WBS –WorkBreakdown Structure – Хамгийн эхэнд (WBS) ийг гаргах хэсэг энэ нь төслийн ажлуудын оролт гаралт болгоныг нь нарийн тооцож тухайн ажлын хамрах хүрээ зэргийг, харилцан хамаарал зэргээр нь ангилан мод хэлбэрийн бүтцэд оруулан гаргадаг.Өөрөөр хэлбэл ажлыг шатласан бүтцэд оруулдаг.
    PND (project network diagrams) Төслийн сүлжээний диаграм нь төслийн ажлын дарааллыг харахад хамгийн тохиромжтой нь юм. Ажлуудын хоорондын логик уялдаа болон , дараалал , өрнөлийн цаг хугацааг харуулдаг
    Gantt charts Төслийн ажлуудын жагсаалтыг хэрэгжих хугацааг зургаар хавсаргаж ,эхлэх болон дуусах хугацаа , хуанлиг харуулдаг.
    CPM (Critical Path Method, CPM нь төслийн нийт үргэлжлэх хугацааг урьдчилан тооцож төлөвлөх арга юм. /critical path/ нь төслийн сүлжээний загвар дахь хамгийн урт зам юм.

    ReplyDelete
  37. Төслийн цар хүрээний менежментэд ашиглагддаг 4 арга юмаа. Төсөл хэрэгжүүлэхэд энэ аргаар хэрэгжүүлвэл эрдэл гаргах магадлал бага байдаг гэж миний зүгээс үзэж байна.

    ReplyDelete
  38. Уншиж байхад ийм нэг мэдээлэл оллоо Египтийн пирамид , Хятад цагаан хэрэмийг барихад тэр үеийн хүмүүс төсөл зохиож, төслөө явуулж байсан түүхтэй. Төслийн менежмент гэдэг бол төслийн үйл ажиллагааны хүрээний бүхий л мэдлэг, чадвар, техник, хэрэгслүүдийг ашиглан, тухайн төсвийн шаардлагуудад нийцүүлэн явуулж буй төслийн хүрээний бүхий л үйл ажиллагаа юм.

    (PMI*, Project Management Body of Knowledge (PMBOK®Guide),

    Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг, туршлага арга хэрэгсэл, технологи дээр тулгуурлан ашигтай үр дүнд хүрэхэд чиглэгдсэн хүн болон материаллаг нөөцийг удирдах урлаг, мэргэжлийн үйл ажиллагаа, шинжлэх ухаан юм.Мэдээллийн холбооны технологи үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед төслийн менежментэд энэ технологийн дэвшилтэт ололтуудыг эрчимтэй нэвтрүүлэн улам боловсронгуй болгон хөгжүүлэх болжээ.

    ReplyDelete
    Replies
    1. PERT нь шинжлэх ухааны үндэслэлтэй schedule зохиох анхны үр дүнтэй арга бөгөөд томоохон төслүүдэд түгээмэл хэрэглэдэг байна.. 1968 оны өвлийн олимпийн төслийг PERT-г ашиглан амжилттай хэрэгжүүлж байжээ.

      P.Bolortuya

      Delete
  39. Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүн, материал техник технологи зэргийг нөөц гэнэ. Нөөцийг ажилбар бүрээр тооцож төлөвлөснөөр төсөл хугацаа, төсөвлөсөн зардалдаа багтан хэрэгжих боломжтой.

    ReplyDelete
  40. Төсөл хэрэгжих явцад нөөцийн хомсдол үүсэх, материалын үнэ өөрчлөгдөх зэрэг бэрхшээл тулгардаг. Энэ асуудлаас ангид байх үүднээс төслийн менежер сүлжээ шинжилгээний аргыг ашигладаг.Сүлжээ шинжилгээний аргуудад:
    Gant charts- Гантын графууд
    Pert- Program evaluation and review technique-Хөтөлбөрийг үнэлэх,дахин хянах арга
    CPM-Critical path method-Гол замын арга зэрэг багтана

    ReplyDelete
  41. Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хамгийн чухал нь тухайн төслийн хамрах хүрээ буюу ажлын нийт тоо хэмжээг зөв тооцох юм.
    Үүний дараа тус ажлыг хийх нөөц бололцоо жишээ нь бэлэн байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ, хүний нөөц, ажлын хувьд хүний нөөцийн чадвар, байгаль цаг уурын эрсдэл зэрэгт тулгуурлан ажлын хуваарыг тооцож хугацааг тодорхойлно.
    Энэ нь зөвхөн тус ажлыг хэрэгжүүлэхэд гарах зардлыг тухайн төсөл хэрэгжүүлэгч бүрэн хариуцах боломжтой үед.
    Хийх ажлыхаа хамрах хүрээ болон обьём, ажиллах хүчний
    нөөц, бэлэн байгаа бүтээгдэхүүний судалгаа, байгалийн болон бусад эрсдлийг давах зардал /төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дутуу хөрөнгийг олох эх үүсвэрээ тодорхойлж баталгаажуулах/ зэргээс шалтгаалан ажлын нийт төсөв гарч ирнэ.
    Ganzorig.G

    ReplyDelete
  42. scope schedule budget

    risk resources quality


    #triple constraint#

    Ganzorig.G

    ReplyDelete
  43. Төслийн хэрэгжилтийн явцад хийгдэх ажлуудын онцлогоос хамаарч ажил тус бүр янз бүрийн хугацааг зарцуулдаг. Хоорондоо холбоо бүхий, бие биэсээ хамаарсан ажлууд тус бүр дээр нарийн тооцоог хийж төслийн хугацаа /Schedule/-г тооцдог.

    ReplyDelete
  44. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  45. Төслийн цагийн менежментийн арга хэрэгсэлүүд

    PND (project network diagrams) –Төслийн сүлжээний диаграм
    Төслийн сүлжээний диаграм нь төслийн ажлын дарааллыг харахад хамгийн тохиромжтой нь юм. Ажлуудын хоорондын логик уялдаа болон дараалал, өрнөлийн цаг хугацааг харуулдаг.
    Gantt charts – Гантын диаграм
    Төслийн ажлуудын жагсаалтыг хэрэгжих хугацааг зургаар хавсаргаж эхлэх болон дуусах хугацаа, хуанлиг харуулдаг.Богино хугацааны
    төсөлд Ганттын хүснэгтийг ашиглан ажлын хуваарилалт хийж болно.
    Хүснэгтэнд ажлуудын дараалал болон тэдгээрийн эхлэх дуусах хугацааг харуулах боловч ямар ажлууд хоцорч байгааг харуулж чадахгүй.

    CPM (Critical Path Method,)-Гол замын арга
    CPM нь төслийн нийт үргэлжлэх хугацааг урьдчилан тооцож төлөвлөх арга юм. /critical path/ нь төслийн сүлжээний загвар дахь хамгийн урт зам юм.

    ReplyDelete